Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганаар “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа

2023-8-23
0
ЖИРГЭХ

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Монгол Улсад гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцов.

Чуулган “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ, шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ”, “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэх, шинэчлэлийн арга зам”, “Бүс нутгийн хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн асуудалд парламентын гишүүдийн оролцоог онцлох нь” сэдэвт нэгдсэн хуралдаануудаар үргэлжилсэн.

Уг чуулганаар “Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй" стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орон нутгийн боломжуудыг ашиглаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах, технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, инновацыг танилцуулж, санал солилцох парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэрэг асуудлуудыг хөндөж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх гарц шийдлийг олох хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм.

Мөн оролцогчид Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаатай танилцсан.

“Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор чуулсан Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы үр дүн болгон “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб чуулганыг хааж хэлсэн үгэндээ, Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын даргыг манлайлан оролцож байгаад талархал илэрхийлээд хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсныг цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулахаар төлөвлөж байна. Улс орнууд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зардал гэж харахаас илүүтэй улс орны хөгжлийн суурь гэж үзэхийн чухлыг дурдлаа.

Мөн Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганаар баталсан “Улаанбаатарын тунхаг”-т эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг, тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн суурь арга хэмжээг тусгасныг онцлон тэмдэглээд парламентчдыг энэхүү тунхгаа бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлсэн үгэндээ, “Энэхүү форум нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд анхан шатны тусламж үйлчилгээний ач холбогдлыг чухалчлан, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, шинэ инновацыг нэвтрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчид бидний үүрэг оролцоо, улс төрийн манлайллын талаар харилцан санал бодлоо солилцож улс орон бүр өөрийн туршлагаа хуваалцсан нээлттэй байдалд болж өнгөрлөө. Бид форумаас гарсан дүгнэлт, санал, зөвлөмжийг хүлээн авч улс орон бүр өөрийн орны онцлогт тохируулан төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, үр дүнг тооцон   ажиллах томоохон үүрэг, хариуцлагыг хүлээж байна. Тухайлбал,

-Эрүүл  мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж эрүүл мэндийн тэгш байдлыг хангах, ялангуяа ядуу, эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулахад эрх зүйн орчинг сайжруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

-Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг анхан шатны тусламж үйлчилгээнд илүү чиглүүлж олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг бэхжүүлэх;

-Бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн хариуцлага, ил тод байдлыг хангах зэрэг болно.

Монгол Улсын Их Хурлаас эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ санхүүжилтийг нэмэгдүүлэн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн зардлыг 5 хувьд, Улсын нэгдсэн төсөвт эзлэх эрүүл мэндийн зардлыг дор хаяж 10 хувьд хүргэхийн төлөө манлайлал үзүүлж ажиллах болно. Түүнчлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ технологи, инновацыг бүрэн дэмжиж салбарын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгон нийгэм, эдийн засаг, жендэр, соёл, уламжлалын хүчин зүйлийг харгалзсан “хүн” төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажиллана” хэмээгээд парламентын зүгээс дээрх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын ерөнхийлөгчийн төлөөлөгч, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга Донкун Шин, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгоход парламентчдын үүрэг оролцоо чухлыг онцлоод салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах, инновац, технологийн дэвшлийг ашиглан хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах бүрэн боломжтойг дурдлаа.

“Улаанбаатарын тунхаг” нь хүний сайн сайхан, тэгш байдлыг илүүтэй эрхэмлэж хүний эрхийг баталгаажуулсан эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг улам бэхжүүлэхэд бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч чухал ач холбогдолтой болохыг чуулганы оролцогчид санал нэгтэйгээр тэмдэглээд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны шинэчлэлд хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    4 цаг 3 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 21 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    4 цаг 40 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    4 цаг 44 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    6 цаг 35 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    6 цаг 42 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    8 цаг 40 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 47 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    8 цаг 50 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    9 цаг 18 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    9 цаг 19 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    9 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    10 цаг 22 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    10 цаг 33 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    10 цаг 44 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    10 цаг 54 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    11 цаг 25 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    11 цаг 29 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    11 цаг 46 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    11 цаг 59 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК