зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сая зааны сайхан орон” Лаос улс монголчуудад улам ойртсоор байна

2023-9-06
0
ЖИРГЭХ

“Сая зааны орон” хэмээх орны  бүлтгэр алаг нүдтэй, инээд алдсан дулаахан  бор царайтай, хүмүүсийг монголчууд эртнээс мэднэ. Далай, тэнгис сүлэрсэн  зүүн азийн олон улс орнуудын дундаас ганцхан далайд гарцгүй,  хуурай газраар  хүрээлүүлсэн манайх шиг улс юм. Цагаан будааны  орон ч гэж нэрлэж болно.

Чуулганы танхимын  улаан  модон ширээ, сандалуудыг  одоогоос 20 гаруй жилийн өмнө ардчилсан Монгол Улсын парламенытын засаглалыг талархан дэмжиж бэлэглэж байсан юм. Манай улс тус улсын эрх чөлөөний тэмцлийн үе буюу 1975 оноос тусламж илгээж байсан. Хаант засаглалаа халж, тусгаар тогтнолоо зарласан эгзэгтэй хүнд тэмцлийн үед лаосчуудад дэлхийн олон орон тусалж байсны нэг нь Монгол Улс юм. Мөн монгол эмч нар тус улсад очиж, ажиллаж байжээ. Манай Засгийн газраас жил бүр тус улсын 10 оюутанд тэтгэлэг олгож,  сургаж ирсэн бөгөөд өнөөдөр 47 оюутан суралцдаг юм байна. 1984 онд тус улсад эмнэлэг байгуулж өгөхөөс гадна   эм тарианы тусламжийг үзүүлж байв. 2010 онд байгуулж өгсөн эмнэлгээ их засварт оруулж өгсөн байна. Мөн 2018 онд 1000 хонь илгээсэн гэнэ.

Тэртээ 1962 оны есдүгээр сарын 12-ны өдөр найрсаг харилцаагаа олон жил үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд дипломат харилцаа тогтоожээ. Эдүгээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод нэгэн жарныг үдэж, шинэ жарангаа эхлүүллээ.  Түүхт энэхүү ойгоор хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах, тэр тусмаа парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа юм.

Харилцаа хамтын ажиллагааны арвин түүхтэй энэ орон бол Бүгд найрамдах ардчилсан Лаос  Ард улс билээ. Өнө эртний түүхт, үзэсгэлэнт сайхан байгальтай Лаос улсын ард түмэн  монголчуудад маш ойрхон. Бид улам ойртон, нөхөрлөж байна. Хоёр улсын хооронд дахь харилцан айлчлалууд нь тухайн улс орнуудын ард түмэнг нэгтгэхээс гадна, бүхий л салбарт хамтран ажиллах, дэлхийн тавцанд бие биеэ дэмжих, энх тайван, аюулгүй байдлын үзэл баримтлалдаа нэгдэх зэрэг олон давуу талыг буй болгож байдаг.

Хамгийн анх 1979 онд Монгол Улсын сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх тус улсад  айлчилж байв. Түүний дараа 1980 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Суфанувонг манай улсад айлчилсан байна. Мөн 1985 онд тэрбээр дахин манай оронд айлчилжээ.

Харин түүнээс хойш Ерөнхийлөгчийн түвшний айлчлал хэсэг холдож байсан ч  Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 онд тус улсад айлчилснаар харилцаа хамтын ажиллагааны шинэ үе эхэлсэн.  2007 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон Монгол Улсад айлчилж, харилцан айлчлалын хугацаа богинсож, Энэтхэг-Хятадын хойгийн төв хэсэгт орших эртний түүхт халуун орон төв азийн цээжин дэх эх оронтой минь газар нутгийн хол ойроос үл хамааран ойртон нөхөрлөх зам мөрөө улам тодруулжээ.

Харин парламентын  төвшний харилцан айлчлалын давтамж ардчилал, шинэчлэлийн цаг үеүдэд ч хэвээр хадгалагдаж, 1998, 2002, 2008 зэрэг онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Ж.Бямбадорж, Д.Дэмбэрэл нар Лаос улсыг зорьж байв.  Лаосын  Үндэсний Ассамблейн дарга нар 2000, 2008, 2012 онуудад манай улсад айлчилсан харилцан хамтын ажиллагааны түүхийн хуудас зузаарсаар иржээ.

Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага 1999-2000 оны хооронд хамтран ажиллах санамж бичиг, Лаосын  Үндэсний Ассамблей, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хооронд 2010-2013, 2014-2018 онуудад хамтын ажиллагааны протокол байгуулан хамтран хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн 2022 онд 60 жилийн түүхт ойг тэмдэглэх үеэр буюу яг нэг жилийн өмнө Лаосын Үндэсний Ассамблей дахь Лаос, Монголын найрамдлын бүлгийн төлөөлөгчид манай улсад айлчилсан нь уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хэмээн үнэлсэн.

2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумфон Фомвихан нар цахим уулзалт хийх үеэр Лаосын тал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны уламжлалаа сэргээх, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах саналаа илэрхийлж, улмаар Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Лаост хийсэн айлчлалынхаа үеэр айлын талтай шинэчлэн байгуулсан.

 Нэгэн жарны эхлэл тохиох энэ цаг үед Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 7- 10-нд албан ёсны айлчлал хийх гэж байна. АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газартай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухал хэмээн үзнэ.

 Хоёр улс уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлж ирсэн ч худалдаа, эдийн засаг, бизнесийн харилцаа төдийлэн сайн биш байна. Парламентын хамтын ажиллагааны зүгээс энэ талын харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг хоёр тал ярилцаж байна.

Хамгийн сайн мэдээ гэвэл өнгөрсөн жил Лаос-Хятадын өндөр хурдын төмөр зам ашиглалтад оржээ. Тиймээс Хятад улсаар дамжуулан тээврийн салбарт хамтран ажиллах таатай боломж нээгдэж байна. Бараа, бүтээгдэхүүний худалдаа наймаанаас эхлээд иргэд хооронд хямд өртгөөр харилцан зорчиход саадгүй болох нь.

Манай монголчууд өвлийн цаг хугацаанд зүүн азийн орнуудаар аялах, амрах нь элбэг болсон. Сүүлийн үед өвөл гэлтгүй гадаадад аялах амрахад зүүн азийн орнууд хамгийн таатай. Тиймээс Лаос улс руу аялалын маршут тун удахгүй гарах нь дамжиггүй. Мөн Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлож байсан уламжлалт харилцаагаа түшиглэн худалдааны салбарт сэргэлт тохиох боломж байна.

БНАЛАУ-ын Засгийн газраас цагаа будаа тариалах зорилгоор манайд 10 мянган га газар олгох хүсэлт тавиад байгаа. Цагаан будааны эх орныхон монголын хөрсөнд цагаан будаагаа тариалахад болохгүй зүйл байхгүй. Гагцхүү ургац алдахгүй байх нөхцөл бололцоог нь бүрдүүлж чадвал эх орны хөрсөнд ургуулсан цагаан будаагаа зооглох сайхан цагийг бэлэгшээн хүлээе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.34)
    Монгол Лаосын хамтарсан эмнэлэгт Монголын эмч нар 20 мэрэгжилтэн 2жил сайн ажиллаад ирсэн билээ.Одоо түүгээрээ бахархаж байна
    2023 оны 09 сарын 06 | Хариулах
  • иргэн (103.57.93.200)
    Сайхан ард түмэн.
    2023 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.93.186)
    Лаосчуудыг тэр хавийхаа цор ганц монголжуу төрхтөн улс л гэж бусад нь үздэг юм билээ:
    2023 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    46 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    1 цаг 0 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    2 цаг 35 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    2 цаг 41 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    15 цаг 4 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    18 цаг 5 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    18 цаг 12 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    18 цаг 19 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    18 цаг 22 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    18 цаг 28 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    18 цаг 50 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    21 цаг 7 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    21 цаг 13 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    21 цаг 50 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    22 цаг 19 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    23 цаг 9 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    23 цаг 12 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    23 цаг 52 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    Өчигдөр 09 цаг 45 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК