зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Мандуул ёс зүйтэй бол хэдийнэ татгалзах байжээ!

2023-10-14
0
ЖИРГЭХ

Нямандэлэгийн Мандуул. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч Н.Мандуул. Нэр нь, хүн нь нэг ч гурван өөр ДҮР ШҮҮ! Нэр нь Хөгжлийн банк ч үйл ажиллагаа нь бүхэлдээ төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид, УИХ-ын гишүүдийн “кассын машин” шиг ажиллаж ирсний алдааг засах, зээлийг буцаан төлүүлэхэд Засгийн газрын өмнөөс “ярих” дүр хэрэгтэй болсон нь Сангийн яамны “шошго”-той Н.Мандуул.

Удаах нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 1.3 их наядыг буцаан төвлөрүүлснээрээ нийгмээс ч, улс төрийн хүрээллээс ч шаггүй нэмэх оноо цуглуулж чадсан тэрбээр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснийг ТУЗ нь хүлээн авснаар дараагийн албандаа дахин тодрох хаалгыг нээсэн юм. Тэр нь ч ёсоор болж “Хөгжлийн банк”-ны гэх нэрийн хуудастай болтлоо олон нийтэд нүдлэгдсэн түүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон. Ардчилсан чөлөөт зах зээлд шударга өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих, зохицуулалт хийх чиг үүрэг бүхий тохируулагч агентлагийн даргаар очиход анхнаасаа олон нийт эерэгээр хүлээж авсан. Өөрөө ч ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг хувийн хэвшлийг торгохоо урьтал болгохгүй. Төрийн алдаатай шийдвэрийг хазаарлана гэдгийг мэдэгдэж байлаа.

Гэвч Н.Мандуулын хэлсэн үг, баримтлах байр суурь нь бэхжиж амжаагүй байтал тэр дахиад л өргөдлөө өгсөн. Төрийн алба, тэр тусмаа зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох статустай агентлаг гэдэг хэн хүний үдлээд буцдаг алба биш ч өөрийнх нь саналыг хүлээж авахгүй байна гэх үндэслэлээр шууд удирдлага руугаа бурууг нь тохчихоод явж одсон юм. Гэтэл Н.Мандуул гэнэтхэн агентлагийн даргын албан тушаалаа “голж”, хаалгыг нь саваад гарсны шалтгаан “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч болж дэвшсэнээр саяхан тодорч, өргөдлийн учиг нь тайлагдав. Гутгаар дүр нь юм.

Ардчилсан нийгэмд хэн хаана, юугаа явах нь мэдээж падлийгүй, тухайн хүний л эрхийн асуудал. Үнэхээр чадвар нь байгаад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн төрд, хувийн хэвшилд ажиллах эсэх нь хувь хүний л сонголт. Гол нь ердөө жил хүрэхгүй хугацаанд Хөгжлийн банкнаас ШӨХТГ руу тэгээд “Ондо” руу буйр сэлгэсэн Н.Мандуул ээлжит сонголтоо хийхдээ зарчмын болон ёс зүйн маш том алдаа гаргалаа. Учир нь, Н.Мандуулын өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь Хөгжлийн банк биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Өөрийнх нь шинээр хашиж эхэлсэн “Ондо”-той адилхан үйл ажиллагаа эрхлэгч үүрэн холбооны оператор компаниудад торгууль ногдуулахаас эхлээд хяналт, шалгалт хийх эрх бүхий улсын ерөнхий байцаагч.

Атал ШӨХТГ-ын даргаар хэдэн сар ажилласан тэрбээр үүрэн холбооны отгон оператор компанийн ерөнхийлөгчөөр ажиллахаар болж гэнэт тодорсны ард хэний, ямар ашиг сонирхол яваа нь асуултын тэмдэг. Хөндлөнгийн хүнд нэгээс нөгөөд шилжсэн үйл явц мэт боловч хууль гадарладаг заримд нь цэвэр ашиг сонирхлын зөрчил үүссэнийг энд тодотгох гээд байгаа хэрэг.

Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

21.1. Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

21.1.1. Урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахыг хориглохоор заасан. Өөрөөр хэлбэл, Н.Мандуул улсын ерөнхий байцаагчийн статустайгаар хяналт, шалгалт явуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагад ямар нэгэн удирдах албан тушаал хашихыг хуулиар, хугацаатай хориглож, хязгаарласан гэсэн үг. Шатахуун импортлогч, мах бэлтгэн нийлүүлэгч, эсвэл хүнсний үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч байна уу? хамаагүй. Тэдгээрт хамаарах бүх талын шалгалтыг явуулж, зах зээлийг нь судалж явсан мэдээлэлд хамгийн ойр явсан гэдгээрээ ашиг сонирхол үүсгэж болзошгүй учраас хоёр жил хүртэлх хугацаанд хуулийн хориг тавьж, урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Үүнд үүрэн холбооны оператор компаниуд ч хамаарна.

Гэтэл үүрэн холбооны оператор компаниудад холбогдох шалгалтаа эцэслэж, мухарлаагүй атлаа өчигдөр нь өргөдлөө өгөөд өнөөдөр нь өрсөлдөгч компанийнх нь ерөнхийлөгч болж дэвшсэн Н.Мандуулын үйлдлийг зөвтгөх үндэслэл байна уу? гэвэл үгүй. Эсрэгээрээ ашиг сонирхол үүсгээд зогсохгүй хүчин төгөлдөр хуулийн заалтаа үгүйсгэжээ. Хэрвээ тэр хуулиа мэддэг, мөрддөг, ёс зүйтэй бол одоогийн албан тушаалын саналаас хэдийнэ татгалзаж, хэсэгтээ азнах байжээ!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
“Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.128)
    Нөгөө Юнител Мобиком нь бүр үхлээ л дээ. Ард иргэд зах зээлийн зарчмаар чанартай бүтээгдэхүүн хэрэглэх буруу юу? Скайтелд байсан Молор ч билүү гарыг хоорондоо бөмбөг шиг солилцож байхдаа ийм пост хийхгүй яасын
    2023 оны 10 сарын 14 | Хариулах
  • иргэн (183.177.100.4)
    яагаад байгаа юм бэ, өрсөлдөгчид нь айгаад ажиллуулахгүй санаатай юм бичүүлээд байгаа юм уу. энэ битгий хэлээ засаж залруулж чадах чадваргүй байцгааж дуугүй л бай л даа. ШӨХТГ -т мэдлэгтэй боловсролтой хүн гологдохоор төрийн албаны нэгж ш дээ.
    2023 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    Уржигдар 15 цаг 10 мин
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    Уржигдар 11 цаг 33 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    Уржигдар 11 цаг 14 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    Уржигдар 10 цаг 39 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    Уржигдар 09 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 41 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    Уржигдар 09 цаг 39 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    Уржигдар 09 цаг 08 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК