Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах санхүүжилтийг нэмэгдүүлэх зэргийг ЗГ-т даалгахаар тусгав

2023-11-09
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх талаар гишүүд санал хэлсэн. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хуулийн төсөлд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төсвийн багцын орчны бохирдлыг бууруулах гэсний дараа бусдаар гүйцэтгүүлэх гэж нэмж оруулсан байна. Гэтэл нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой үйл ажиллагааг хот хариуцахаар байхад төсөв нь яамны багцад байгаа асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй талаар санал хэлсэн.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн урсгал зардалтай холбоотой асуудлыг холбогдох хуульд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөхгүй, агуулга зарчмыг алдагдуулахгүй гэж заасан. Иймд хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх боломж, бололцоо байхгүй хэмээн хариулж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын төсөв хасагдаагүй гэсэн атлаа төсөл дээр бага хэмжээгээр буурсан байгаа шалтгааныг лавлахад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж "Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг 1.88 хувиар бууруулах зарчмын зөрүүтэй санал гарч, дэмжигдсэн. Энэ хүрээнд урсгал зардлыг нь тооцоод бууруулсан" хэмээн тайлбарлав.

Ингээд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Дараа нь Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн тооцоололтой холбоотойгоор шаардлагатай бол хууль, тогтоолын төсөл боловсруулах санал дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5-д заасны дагуу "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг Байнгын хорооноос боловсруулсан " хэмээн танилцууллаа.

Тогтоолын төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтыг малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж, баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1,000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2,000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10,000 төгрөгийн урамшуулал олгох” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байлаа.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Хуралдааны төгсгөлд "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсний дараа Засгийн газрын зарим гишүүдээс төсвийн тухай хуулийг дагаж гарах тогтоолын төсөлд боловсрол, эрүүл мэндийн салбарын зохион байгуулалттай холбоотой асуудлыг тусгах зайлшгүй шаардлага байгааг уламжилсан гэдгийг тодотгоод Ажлын хэсэг, Байнгын хороо ярилцаад Байнгын хорооны бүрэн эрхийн хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тогтоолын төсөлд “Хавдар судлалын үндэсний төвийн хоёр барилгын нэмэлт хөрөнгө оруулалтыг 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгах” гэсэн 7 дахь дэд заалт, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих бүх шатны эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжийн жишиг зургийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэйгээр стандартад нийцүүлж шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангах” гэсэн 8 дахь дэд заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Тогтоолын төсөлд ерөнхий боловсролын сургуулийн анги танхимыг интернэт, дотоод сүлжээнд бүрэн холбох, багш бүрийг компьютержуулах, хүүхдийн авьяасыг дэмжих, цахим системд суурилсан нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах ажлыг зохион байгуулах, нийслэл, орон нутагт гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавьж, цаашид боловсролын хүртээмжийг дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Мөн

  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх,
  • салбар дундын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр төсвийн санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  • бүх шатны сургалтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хангах зорилгоор сургалтын орчныг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах,
  • сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, ажилчдад зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх,
  • орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    9 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    40 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    44 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    1 цаг 1 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    1 цаг 15 мин
  • Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    1 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    1 цаг 51 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    1 цаг 58 мин
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    18 цаг 46 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    19 цаг 16 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    20 цаг 43 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    20 цаг 48 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    21 цаг 22 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    22 цаг 13 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    22 цаг 15 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    22 цаг 17 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    22 цаг 30 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    22 цаг 39 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    23 цаг 45 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК