Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүүрсний сонсголоос онцлох ТАВАН БАРИМТ

2023-12-20
0
ЖИРГЭХ

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат арванхоёрдугаар сарын 18-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Иймд эхний хоёр өдрийн нүүрсний сонсголоос онцлох таван баримтыг танилцуулж байна.

Энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ, Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг зургаан асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судална. 


НЭГ. БАРИМЖААГҮЙ ИХ ТОО БУЮУ 440 ИХ НАЯД

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ бол 44 их наяд төгрөгийн хулгай болсон" хэмээн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр мэдэгдэж байсан. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "40 их наяд биш 440 их наядын хулгай" хэмээн мэдээллэж байв. Иймд тус хоёр гишүүнийг гэрчээр оролцуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ тооцооллыг манай судлаачдын баг, олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан. Бид энэ тооцооллыг хийхэд оффтейк гэрээ ил болоогүй байсан. Г.Ганболд гишүүний яриан дээр үндэслэл тооцоолол хийсэн" гэх тайлбарыг өгсөн. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Би хэвлэл мэдээлэлд явж буй тоо баримтуудыг дурдсан. Зарим нь 44 их наяд, зарим нь 440 их наяд гэж байна. Ийм зах замбраагүй тоо гарсан байна хэмээн ярьсан. 440 их наяд төгрөг гэдэг бол хэвлэл мэдээлэлд явж байсан дүн" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, ямар ч үндэслэлгүй 440 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хэмээн олон түмнийг бухимдуулжээ. 


ХОЁР. ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА-ГҮЙ УЛС

5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр гарчээ. Энэ нь ойролцоогоор 5 орчим тэрбум ам.долларын нүүрс юм. Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан нүүрс ачиж буулгах эх баримт буюу түүний мэдээлэл байхгүй мөн 2016 оноос өмнөх мэдээлэл устсан байна. Ингэснээр гаалийн мэдээлэлд тулгуурлаж машиныг дугаараар нь он сар өдөр, компани, жингээр нь мэдээллийг нь гаргажээ. Нийтдээ 5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр Монгол улсын хилээр гарсан байгааг тогтоосон байна. Энэ асуудлаар эхний өдрийн сонсголд долоон жолооч оролцсон бөгөөд тэдний хэлж буйгаар гаалийн бүрдүүлэлтгүй хил гарах боломжгүй, бүгд бичиг баримттай хил гарсан гэх тайлбарыг өгсөн юм. 


ГУРАВ. ГЭРЧЭЭР ОРОЛЦОХ БОЛСНОО ГАЙХСАН ГЭРЧҮҮД

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шатад улс төрийн нөлөө бүхий албан тушаалтай хүмүүс гэрчээр дуудагдсан. Тухайлбал, эхний өдрийн сонсголоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар гэрчээр мэдээлэл өгсөн бол хоёр дахь өдөр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт нар гэрчээр оролцов. Тэд яагаад энэхүү сонсголд гэрчээр оролцож байгаагаа мэдэхгүй байна гэх нийтлэг тайлбарыг өгч байв. 


ДӨРӨВ. ЧАЛКО-ИЙН ГЭРЭЭ

Нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Чалко-ийн гэрээг сөхөж, холбогдох гэрчүүдийг оролцуулав. Тухайлбал, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь "Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг нэг ч килограм дутаахгүйгээр Чалкод шилжүүлэх гэрээтэй л байсан. Ийм маягаар жил гаруйн хугацаанд явсан. Бидэнд үнэ зохиох зүйл байхгүй Чалкогийн дагуу л явсан, тэр нь хятадын зах зээлийн индексийн дагуу явдаг хатуу үнэ байсан" гэсэн юм. Харин тус компанийн Борлуулалтын албаны дарга асан Батмэнд "Чалко"-ийн хүссэн үнээр л нүүрсээ борлуулдаг байсан. Зохицуулах гэж бид их үзсэн, очсон, уулзсан. Компани болгон руу хадаг барьж очих нь холгүй л нүүрс борлуулахын төлөө явж байсан" гэв. 


ТАВ. УЛС ТӨРИЙН ШАХАА

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудалтай холбоотойгоор ЭТТ-н анхны дарга Б.Энэбишийг гэрчээр оролцуулсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ "Улс төрийн шахаа байсан. Тавантолгойн ордыг эхлүүлэх УИХ-ын удирдамж гарсан. Гэхдээ энэ бол хууль. Хоёр нам нэгдээд иргэддээ мөнгө өгнө гээд амалчихсан байсан. Хууль тогтоомжийн хүрээнд өгсөн шахаа гэж томъёолох юм даа. УИХ-ын 30 гишүүн утсаар холбогдож гуйсан байдаг" гэсэн юм. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.40.154)
    хулгай луйваргүй юм гэж алга даа. луйварчидаас цус гаргах хэрэгтэй. тэгэхгүй бол монголд хулгай хэзээ ч зогсохгүй. монгол улс, монголын ард түмэн хог дээр л гарна.
    2023 оны 12 сарын 21 | Хариулах
  • irgen (202.9.40.250)
    Bitgii jujug taviad bai.Enhbayraa .MGLiin aldart SU.batbold.Hirelbaatar.Javhlan Sodbaatar.Amarbaysgalan.Badamjunai hajuud cini 33 jil Ulsaa tselmej.eersdee sarvaisan bolgonoo avsan bn.Shuuh.Chi yajaj chadahgui doloogood yvj bga bizde.SU.ASRALT gj hulgaichuud shorond orohgui uomuu.32000 $ iig asuusan setguulchiig shorond tamlaj bga bizde.Ter turees hulgai hiigeegui.biznes hiisen.
    2023 оны 12 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    11 цаг 57 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    12 цаг 26 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    13 цаг 53 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    13 цаг 58 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    14 цаг 32 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    15 цаг 24 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    15 цаг 25 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    15 цаг 27 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    15 цаг 40 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    15 цаг 49 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    16 цаг 55 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    17 цаг 35 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    17 цаг 54 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    18 цаг 27 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    18 цаг 33 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    18 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    18 цаг 57 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    19 цаг 5 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    19 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Уржигдар 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК