зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОНЦЛОХ 24 АЙЧЛАЛ: Монголд зочилсон эрхмүүд ба Монголыг угтсан улс орнууд

2023-12-21
0
ЖИРГЭХ

2023 онд Монгол Улс гадаад бодлогын үндсэн зарчмаа тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагааг эрчимжүүлсэн жил болов. Тухайлбал, энэ онд өндөр, дээд түвшинд 20 гаруй айлчлал хэрэгжиж, Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис болон Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга В.Володин нар Монгол Улсад айлчилсан байна. Ийнхүү айлчиллын цуваа тасраагүй 2023 оны онцлох 24 айлчлал, уулзалтуудыг тоймлон хүргэж байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад улсуудад хийсэн айлчлалууд

1. ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд тавдугаар сарын 6-ны өдөр оролцсон юм. Тухайлбал, Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус төрийн ёслолд Хааны гэр бүл, гадаадын улс орны төр, засгийн тэргүүн зэрэг 2,000 орчим дээд, өндөр хэмжээний зочдын хамт оролцов.


2. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын  Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсад айлчилсан юм.  Монгол Улс хөгжиж буй орнуудтай хамтран нийтлэг асуудлаар эрх ашгаа хамгаалах, үндэсний хувь нэмрээ оруулах зорилгоор 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож буй. Мөн Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, бичиг үсгийн болон ардчиллын боловсрол, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага зэрэг асуудлыг урагшлуулах, Монгол Улсын санаачилсан тогтоолын төслүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгануудаар хэлэлцүүлж батлуулахад 77-гийн бүлгийн гишүүн орнууд дэмжлэг үзүүлж иржээ.


3. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы  Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв - Гадаад харилцааны яам

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд есдүгээр сард оролцсон. Дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн биечлэн оролцож байгаа энэ Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл, гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй билээ.


4. Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх  төрийн айлчлал эхэллээ - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад аравдугаар сарын 10-ны өдөр төрийн айлчлал хийсэн. Тус айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал болсон юм. Уг айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдол зэрэг чиглэлээрх хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүн гаргахад хамтран ажиллах тухай хэлэлцээр хийсэн юм. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээсэн.


5. “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар  сарын 17-ны өдөр “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод очсон юм. Тэрбээр тус уулзалтын үеэр “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.


6. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад арваннэгдүгээр сарын 01-ний өдөр төрийн айлчлал хийв. Энэхүү айлчлал нь 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог байв. Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 70 жилийн ойг угтан тус айлчлалыг хийсэн юм.


7. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийсэн төрийн айлчлал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн  айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад арваннэгдүгээр сарын 05-ны өдөр төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.


8. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт

Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд  түвшний уулзалтад үг хэллээ

Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсон. Тус уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийсэн.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улсуудад хийсэн айлчлалууд

9. БНХАУ-д хийсэн төрийн айлчлал

Arslan.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр БНХАУ-д айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцож, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замыг шинэчлэх, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам болон ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой барих зэрэг төслийг хамтран идэвхтэй урагшлуулахаар хоёр тал тохиролцлоо.


10. АНУ-д хийсэн төрийн айлчлал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалыг улс орнуудын хэвлэл хэрхэн дүгнэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрбээр АНУ-д айлчилж буй ес дэх ерөнхий сайд болсон юм. Тухайлбал, Монгол Улс болон АНУ 1987 онд албан ёсны дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд түүнээс хойш Монголын таван Ерөнхийлөгч, найман Ерөнхий сайд АНУ-д айлчилж байсан удаатай аж. Мөн энэхүү айлчлалаар Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцсон.


11. Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал

ЗГ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН  ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЖАПАРОВТ БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр тус улсад айлчилж байв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Киргиз Улсад хэрэгжиж буй анхны айлчлал болсон юм.

Далайд гарцгүй улс орнуудын хувьд бүс нутгийн дэд бүтцийн интеграцид нэгдэх замаар тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах талаар тодорхой санал солилцсон. Мөн “Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Киргизийн талын саналыг хүлээн авч, дэмжихээ илэрхийлээд энэ асуудлаар талууд ОХУ, БНХАУ-тай нягт хамтран ажиллахаар тохиролцсон.


12. БНСУ-д хийсэн төрийн айлчлал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүгийн урилгаар хоёрдугаар сарын 13-17-нд тус улсад айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм. Уг айлчлалын үеэр Хөшигийн хөндийд шинэ дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын ноу-хау, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд үр ашигтай санал солилцсон.


УИХ-ын дарга Г.Занданшатарын гадаад улс орнуудад хийсэн төрийн айлчлалууд

13. Япон Улсад хийсэн төрийн айлчлал

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Тус айлчлал нь УИХ-ын даргын түвшинд 2017 оноос хойш 6 жилийн дараа хэрэгжих энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой байв. Мөн уг айлчлалаар  Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санал солилцсон юм.


14. ОХУ-д хийсэн төрийн айлчлал

ОХУ-ын Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр ОХУ-д айлчлал хийв. Энэхүү айлчлалаар Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Мөн тэд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон.


Монгол Улсад хийгдсэн томоохон айлчлалууд

15. БНПУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв - Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Польшийн Ерөнхийлөгч А.Дуда арван жилийн дараа Монгол айлчиллаа.  Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар эхнэрийн хамт Улаанбаатарт гурав хоносон юм. Ноён Дуда хоёр том гүрний дундах Монгол Улсын улс төрийн зовлонг ойлгож байгаагаа илэрхийлсэн. Тиймээс эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр хоёр улс тохиролцсон. Польшууд Монголыг Ази руу гарах гарц, Монгол Улс Польшийг Европ руу гарах хаалга гэж харж буй. Уг айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.


16. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлал

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал эхэллээ - Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Японы Хирошима хотноо болсон “Их 7”-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилсан. Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал болсон юм.  Тэрбээр айлчлалын үеэр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “2022 оны хоёрдугаар сард оросууд Украин руу довтолсноос хойш Франц улс энэ үйл явдлыг шууд буруушаадаггүй улс орнуудтай дипломат харилцаагаа эрчимжүүлсэн ба тэдгээрийн нэг нь Монгол Улс” гэсэн юм.


17. Пап Францисын айлчлал

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ - Монгол  Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Пап Францис Монгол Улсад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүний хувьд 2023 оны есдүгээр сарын 1- 4-ний өдрүүдэд айлчилсан. Уг айлчлал нь Монгол Улс Гэгээн ширээт улстай дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн хүрээнд болсон билээ. Манай улсын Ерөнхийлөгчийн урилгыг авсан ирж байгаа нь дэлхий дахины анхаарлын төвд орсон юм. Мөн түүний айлчлалыг 20 гаруй орны 147 сэтгүүлч сурвалжилсан. Төрийн тэргүүнүүд  уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсон.


18. Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгчийн айлчлал

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал  эхэллээ - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров энэ сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргизын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчилж байгаа юм. Уг айлчлал нь Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой байв.


19. Лаос улсын Үндэсний Ассамблейн даргын айлчлал

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон  Фумвихан-ыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Лаос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 11 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ жарны эхлэл болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход Лаосын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авахад чухал ач холбогдолтой юм.


20. Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын айлчлал

Унгарын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло эхнэрийн хамт айлчилсан. Тус улсын зүгээс парламентын спикерийн төвшинд хийж буй хоёр дахь айлчлал юм. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад асуудлаар санал солилцов.


21. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицугийн айлчлал

НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад  айлчилж байна

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Улаанбаатар хотноо болж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцсон. Энэхүү айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх үйлсэд оруулж буй манай улсын хувь нэмрийг үнэлж буй хэрэг болсон юм.


22. АНУ-ын Элчин сайд Виктория Нуландийн айлчлал

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд дөрөвдүгээр сард Монголд айлчилсан. Хатагтай  В.Нуланд АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон авлигатай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг чухалчилж байгааг талаар АНУ-ын бодлогыг "дамжуулсан" юм.


23. ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга В.Володины айлчлал

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг угтан авлаа -  Гадаад харилцааны яам

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володин манай улсад айлчилсан юм. Өмнө нь түүнийг Монголын төрийн түшээ, улстөрчид хэд хэдэн удаа Монголд айлчлахыг урьж байжээ. Тухайлбал, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойгоор, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад төрийн айлчлал хийхэд нь хамт айлчлахыг ч урьж байсан аж. Төрийн думын дарга В.Володин “ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалтад Монгол Улс орохгүй” гэх мэдэгдэл хийж байсан билээ.


24. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минд дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчилсан. Уг айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Мөн ШХАБ-д ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлосон юм. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (129.205.113.184)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 12 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.184)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 12 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    10 цаг 56 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    12 цаг 44 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 12 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 16 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    14 цаг 59 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 32 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    15 цаг 35 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    15 цаг 36 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 10 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 19 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 29 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    17 цаг 34 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    17 цаг 57 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 14 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    18 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 32 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    19 цаг 33 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    19 цаг 48 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК