зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмийн үнэ гаалиар нэвтэрсэн үнээс 33.2 хувиар өсөж, иргэдэд хүрдэг

2023-12-22
0
ЖИРГЭХ

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо”-ноос эмийн чанар, үнийн өсөлтийн талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч байгаа талаар мэдээлэл хийв.

Тус хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа юм.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Хянан шалгах түр хороо нь одоогоор нийт есөн хянан шалгагч, шинжээчийг томилон ажиллуулж зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах шийдвэрийн хэрэгжилт, эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтын нөхцөл байдал зэрэгтэй газар дээр очиж танилцаж, нотлох баримт цуглуулан ажиллаж байгааг дурдлаа.  Мөн эмийн чанарыг хянах тогтолцоо, эмийн чанарыг үнэлэх биологийн сорил, эмнэл зүйн судалгааны байдал, зах зээлд худалдаалагдаж байгаа зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашлаад тендер шалгаруулалт, татвар зэрэг асуудлыг авч үзэж, дүн шинжилгээ хийж байна хэмээв.

Түүнчлэн Хянан шалгах түр хороо ажиллах явцад холбогдох зөрчил илэрч байгааг нарийвчлан шалган судлах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах чухал байгааг онцлов. Тухайлбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмчилгээнд хэрэглэгдэх журам зөрчигдөж байна. 2018-2023 онд 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй буюу улсын бүртгэлтэй эмийн загвараас зөрүүтэй хуурамч гэж үзэж болохуйц эм илэрсэн. Манай улсын хувьд эмийн чанарын шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газрын харьяа Эмийн хяналтын лабораторид хийдэг байсан ч татан буугдсаны дараа эмийн чанарыг баталгаажуулах шинжилгээний лабораторийн хүчин чадал хангалтгүй түвшинд хүрсэн байна. Эмчилгээнд хэрэглэгдэж буй эмийн гаж нөлөөний тохиолдол байнга бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь жилээс жилд өсөх хандлагатай байна. 2022 онд эмийн гаж нөлөөний 590 тохиолдол байсан бол  2023 оны эхний 3 улиралд 661 тохиолдол бүртгэгдсэн гэж байлаа.

 

Эх орны 40 орчим эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн европ болон уламжлалт эм, эмнэлгийн хэрэгсэл Монгол Улсын эмийн жилийн нийт хэрэгцээний 30 орчим хувийг эзэлж байгааг Хянан шалгах түр хорооны дарга мэдээлэлдээ дурдаад цаашид тусгай шалгалтын хүрээнд нарийвчлан цуглуулах зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, холбогдох этгээдээс тайлбар авах, эмийн хадгалалт, хамгаалалтын стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх талаар зарим аймаг, сумдын эмийн сан, гаалийн хяналтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах  зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Б.Бейсен нар эмийн үнэ анхдагч буюу гаалиар нэвтэрсэн үнээс 33.2 хувь өсөж, иргэдэд борлуулагддаг нь шалгалтаар тогтоогдсон. Нийслэлийн эмийн санд бөөний үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэх хэмжээ дунджаар 32 хувь, аймгийн төвийн эмийн сангуудад бөөний үнээс жижиглэнгийн үнэ хүртэл нэмэгдэх хэмжээ дунджаар 31 хувиар тус тус нэмэгддэг байна. Гэвч зарим нэршлийн эм 90 хүртэл хувиар нэмэгдсэн тохиолдолд гарсан. Энэ нь хөдөө, орон нутагт эмийн хүрэлцээ муу, эмийн сангийн байршил, хүчин чадал, үйлчлэх хүрээ нь хүн амын нягтшилаас хамаарах, гэрээний нөхцөл зэргээс шалтгаалан эмийн сангуудаар эм харилцан адилгүй үнээр борлуулагдаж байгааг онцлов.

Түүнчлэн  Эрүүл мэндийн даатгалын санд эм, эмийн бүтээгдэхүүнд зарцуулах төсөв, санхүүжилт өсөлттэй байгаа ч эмийн чанарын асуудалд нэгдсэн мэдээлэлгүй байгаагийн зэрэгцээ  Монгол Улсын хэмжээнд дөрвөөс таван аж ахуй нэгж давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь эмийн үнэ, чанарын асуудалд хөөргөдөл үүсгэж байна.  Энэ нь Монгол Улс эмийн чанар, үнийн асуудалд бодлого алдагдсаныг харуулж байгааг гишүүд мэдээлэлдээ тодотгож байлаа. Иймд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгах шинжээчид Монгол Улсад худалдаалагдаж байгаа эмийн чанарт судалгаа хийхэд олон нийтийн оролцоо шаардлагатай хэмээлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Баасансүрэн (103.212.116.157)
    Энэ эзэгнэж байгаа тарийн үед дахиж санхүүжилт гаргаж шинэ юм хийхгүй байгаасай, гадагшаа нэг ч битгий яваасайгэж бодогдоод байх боллоо
    2023 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.187.101)
    Эмийн мафийг устага !!!
    2023 оны 12 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    8 цаг 26 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
    8 цаг 58 мин
  • Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна
    9 цаг 7 мин
  • Хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өсчээ
    9 цаг 13 мин
  • 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    9 цаг 21 мин
  • Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
    10 цаг 7 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
    10 цаг 24 мин
  • ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    10 цаг 29 мин
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    11 цаг 13 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    11 цаг 20 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    11 цаг 25 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 11 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    12 цаг 14 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    12 цаг 23 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    12 цаг 26 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    12 цаг 40 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    13 цаг 8 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    13 цаг 18 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    13 цаг 32 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    13 цаг 42 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК