Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэнэс Тавантолгойн тамирыг таслах шахсан нь Сү.Батболдын Засгийн газар биш үү?

2024-1-05
0
ЖИРГЭХ

"Анх удаа эх орны хишгийг Сү.Батболдын үед иргэддээ тараасан" гэж мэдэгдэлд дурдсан "бахархал"-аас цааш өнөөдрийн ярих зүйлээр хөндөх болно.

Байгалийн баялагийн лицензийг "атгаж" байгаад төрд буцааж өгснөөрөө Сү.Батболд яах аргагүй "эх оронч" дүртэй. Түүндээ ч гойд итгэдэг хүн гэдэг нь лавтай. Гэхдээ энэ дүрийн цаана ашиг сонирхол, илүү том зүйл түүнийг хүлээж байсан нь ч тодорхой биз. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийг элгээр нь мөлхтөл хямд үнээр нүүрс зөөж, Тавантолгойн нэг хэсгийн тамирыг нь тасартал төнхсөн компани бол Чалко Трейдинг Хонконг. Ийм дархан эрхийг өгсөн нь Сү.Батболдын Засгийн газар биш гэж үү.

Гэвч тэр гавьяаг нь өөртөө нааж, гайг нь бусад руугаа түлхсээр иржээ. Тухайлбал, ард түмнийг байгалийн баялагаа хүртсэн гэж ам бардам уралдан ярьцаана. Гэвч тэд зээлсэн мөнгөө иргэдийн халаас руу цутгаж, сонгуулийн амлалтаа биелүүлсэн "баатар" болцгоож, баялагийг барьцаалсан зээлээ "зах зээлийн хүнд хэцүү рүү" чихсэн. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.2.4, Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-ын Чалко Трейдинг Хонконг компанитай 2011 онд байгуулсан “Нүүрс нийлүүлэх худалдан авах гэрээ", 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсний 65 хувийг компанийн нэрлэсэн худалдан авагчид худалдана гэсэн хэлцлийг хийсэн. Ингэхдээ нүүрсний суурь үнийг 70.0 ам.доллароор тогтоосон байдаг. 

Эх орны хишиг бол БНХАУ-ын төрийн өмчит “Чалко”-оос авсан 350 сая ам.доллар гэж бүгд ярьдаг. Харин 2011 онд байгуулсан гэрээ, гэрээний 2012 оны нэмэлт өөрчлөлтийн 2.2 болон 2014 оны нэмэлт өөрчлөлтийн 3.3-д заасны дагуу урьдчилгаа төлбөр 350.0 сая ам.доллар авахаас 348 сая ам.доллар авсан байдаг.

Цаана нь 2 сая ам.доллар ашиглагдаагүй. Атал, 350 сая ам.доллараар тооцож, гурван хувийн хүүтэй өрөө барагдуулсан гэдэг нь сонсголоор дурдагдсан. Ингээд булхай, "ул" болсон 8 жилийн төлөө Цанхийн зүүн хэсгийг зөөсөн байна.

Үнэн хэрэгтээ үүнээс болж 17 хувийн өсөлттэй байсан Эрдэнэс Тавантолгой 2015 онд "модоо барих" дээрээ тулж байсан тухай тэр үеийн албан хаагч нүүрсний сонсголоор дурдсан. Тэд "Чалко"-ийн хүссэн үнээр л нүүрсээ борлуулж, гэрээний "сул тал"-ыг Чалко бүрэн ашигласан байна.

2017 он хүртэл тамираа тасартал зүтгэсэн ЭТТ бас л Чалкогоос авсан 305.8 сая ам.долларын өрийг энэ жил барагдуулав. Байгалийн баялаг гэж өрийн гинжин хэлхээ, орших эс оршихуйн барьцаа л болж. 

Ийм эхлэлийг Сү.Батболдын Засгийн газар тавьсан. Энэ бол хэний ч баллаж чадахгүй, хэний ч "эх оронч" багийг хуу татах "үнэн". Чалкогийн өврөөс гарч чадахгүй болтол дордуулсан гэрээ байсныг бүгд л хүлээн зөвшөөрсөн шүү дээ. 

"Авсан хүн арван тамтай" гэгчийн үлгэрээр Монгол Улсын нүүрс тээвэрт давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа “Цагаан хад-Мөнхийн их” компанийг Чалкогийн хөрөнгө оруулалттай гэдгийг хэвлэлээр илчилсэн. Зээл юм шиг харагдаж байгаа ч эцсийн дүндээ зөөх зүйл нь газар нутаг шиг харагддаг. Том зургаар харна гэдэг энэ бус уу. 

ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хэлэхдээ, "Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг нэг ч килограм дутаахгүйгээр Чалкод шилжүүлэх гэрээтэй л байсан. Ийм маягаар жил гаруйн хугацаанд явсан. Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар болгон тодорхойлдог байсан. 70 доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа гэхэд 20 гаруй доллар болж унасан. Цагаан хад дээр асар их алдагдал хүлээдэг, байгаль орчин асар их бохирддог, нүүрсний хорогдол гардаг, хятадын хэдэн компаниуд л ашиг хийдэг юм. Цагаан хадыг хаах нь зүйтэй гэж боддог. Бидэнд үнэ зохиох зүйл байхгүй Чалкогийн дагуу л явсан, тэр нь хятадын зах зээлийн индексийн дагуу явдаг хатуу үнэ байсан" гэж байлаа. 

М.Дэвээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Хөөж гүй (66.181.181.249)
    Сү. Батбатболд сүүдэргүй болтлл идсэн. Харин тэр үед сангийн сайд нь хэн байсаг бэ? Алдарт баярцогт.
    2024 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.177.82)
    Ааа ХЭН мэдлээ Батболд тийм суурь хөрөнгөтэй цаглашгүй баян суурьтай хүн үү? Лав л эхнэр нь хүн чанаргүй нөхөр байдаг
    2024 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.216.253)
    Элбэгдорж, Баяр хоёрын амлалт буруу байсан. Батболдын шийдвэр монголыг туйлдуулсан, сэтгэлгүй шийдвэр байсан. Арай гэж тэр өрийг нь барагдуулаад өндийг гэтэл ахиад Таван толгойгоо тавиад туух шахсан. З.Энхболд авч үлдсэн.
    2024 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.189.166)
    тухайн үедээ монгол үнэхээр хэцүү байсан шүү жасрай хүртэл аргаа барж байсан гэсэн одоо харин ч өндийж эхлэж байна одоо ирээдүйгээ харж ярья Батболд сайд бол үнэхээр боловсролтой зөв хүн гэж боддог
    2024 оны 01 сарын 05 | Хариулах
    • Сарнай.
      Сү.Батболдыг харлуулах гэж аргаа барж байна. Тэр харах царайны муу хүн биш. Харин жонхуу бол арай л дэндүү луйварчин даа
      2024 оны 01 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    10 цаг 5 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    10 цаг 34 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    12 цаг 1 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    12 цаг 6 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    12 цаг 40 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    13 цаг 32 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    13 цаг 33 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 35 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    13 цаг 48 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    13 цаг 57 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    15 цаг 3 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    15 цаг 43 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    16 цаг 2 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    16 цаг 35 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    16 цаг 42 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    16 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    17 цаг 5 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    17 цаг 13 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    17 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Уржигдар 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК