Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Лүндэндорж: Үндсэн хууль бол төр барьж буй хүмүүсийн давах ёсгүй хил хязгаарыг заадаг юм

2024-1-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр (2024.01.12) Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо. Энэхүү шагналыг авсан Н.Лүндэндорж "Өнөөдөр УИХ-аас бий болгосон Б.Чимид багшийнхаа нэрэмжит, энэ нэр хүндтэй шагналыг гардан авсандаа баяртай байна. Энэ шагнаыг би гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна" гээд дараах байр суурийг илэрхийллээ. 


Тэрбээр "1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ хуулийг монгол хүн, монголын хуульчид, монголын ард түмэн өөрийн оюун бодол, өөрийн гараар хараат бусаар бие даан урласан анхны бүтээл. Харин өмнөх гурван үндсэн хуулийг бид өөрсдөө хараахан хараат бусаар хийж чадаагүй. Энэ үндсэн хууль бол тусгаар тогтносон улсын ард иргэд өөрийн тоглоомын дүрэм буюу нийгмийн гэрээгээ бие дааж хийснээрээ түүхэн ач холбогдолтой. Тухайн хуулийн төгсгөлд мэдэхтүн, сахигтун хэмээх үг бий. Ард иргэддээ танин мэдүүлсэнээр Үндсэн хууль амь орж, түүнийг сахидаг учиртай юм шүү гэсэн утгатай.

Энэ 30 жилийн хугацаанд бид Үндсэн хуулиа ард иргэддээ таниулсангүй, мэдүүлсэнгүй. Үндсэн хуулиа одоо ч "амьд хүч" болгож чадаагүй байгаа нь харамсалтай. Одоо үүнийг засаж, илүү сайн танин мэдүүлэх хэрэгтэй. 

Миний гаргасан шинжлэх ухааны тайлбар бол мэдэхтүн гэдэг үгийг хэрэгуүүлэхэд хувь нэмрээ оруулъ гэж зорьсон. Үг болгоных нь цаана байгаа утга агуулга, онол, цилософи, мэдлэг ухаан, дэлхий дахины туршлагыг тайлбарлан ард түмэндээ хүргэж байгаа юм. 

Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж бид шүүмжлээд байдаг. Хүнээ яагаад бичээгүй юм л гэдэг. Энэ бол Монгол Улсын оршихуйтай холбоотой. Газрын шимийг мал сүргээр дамжуулж авахаас аргагүй тийм газар нутаг, түүхэн хувь заяа монголын ард түмэнд ноогдсон гэдгийг хууль тогтоогчид олж харсан. Үүний хүчийг тайлбарлаагүй учраас малчид, мал сүргийн талаар бодлого шийдвэрийг сайн ойлгохгүй, шүүмжлээд байна. Үндсэн хуулийг амь оруулж, ард түмний хамгаалалтад оруулахын тулд энэ тайлбарыг бичсэн. 

Энэ Үндсэн хуулийн ач буяныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Маш олон зүйл байгаа. Үндсэн хуулиа нийтээр мэдэх хэрэгтэй. Үндсэн хуулийг яагаад өөрчлөөд байдаггүй болохыг бодох хэрэгтэй. АНУ бол 200 жилийн хугацаанд Үндсэн хуульдаа 26-хан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Агуу хууль болохоор биш шүү дээ.

Үндсэн хууль нь төр барьж буй хүмүүсийн давах ёсгүй хил хязгаарыг заадаг юм. Засварлаж, өөрчлөх тусам тэр хил хязгаарыг давчих гээд байдаг юм. Тиймээс Үндсэн хуулиа засахаас илүү бусад хуулийг засах маягаар хийх хэрэгтэй. Үндсэн хуулиа засах бол сайн зүйл биш. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуульд хоёр удаа гар хүрчихлээ. Энэ бол түүхийн хувьд сайн жишээ болж үлдэхгүй л болов уу. 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
“Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (43.242.243.167)
    Хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг админ яаран сандран устгаж байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй, үхэр туусан хүнд нохой дургүй гэдэг.
    2024 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (43.242.243.167)
    1992 оны үндсэн хууль бол Монголын ард түмний урласан хууль биш, дээрэмчин Америкууд монголын ард түмэнд хүчээр тулгаж батлуулсан хууль шүү дээ. Иймээс энэ Үндсэн хууль монгол хүмүүст, монгол оронд зохихгүй хууль болсон. Тиймээс ч сүүлийн 30 жилд Монгол орон өөдлөн дэвжиж бус, уруудан дорйтохын замаар орж, гуйулганчлал, ядуурал, өвчлөл, авилгал, өр зээлэндээ баригдсан, хариуцлага, ёс суртахууны бүрэн уналтанд орсон орон болж хувирсан. Юу үнэн тэр үнэн. Чимид ба Лүндэндорж нар бол солиорсон хүмүүс.
    2024 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    13 цаг 21 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    14 цаг 33 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    15 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    15 цаг 23 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    15 цаг 40 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    15 цаг 45 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    16 цаг 1 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    16 цаг 8 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    17 цаг 6 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    17 цаг 44 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    17 цаг 47 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    17 цаг 50 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    17 цаг 53 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    17 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    18 цаг 49 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    19 цаг 51 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    20 цаг 15 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    20 цаг 18 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    20 цаг 55 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    21 цаг 3 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК