
Түүнтэй хамт гурван Солонгос загасчин ажиллаж байсан аж. Тэд түүнийг хоолойгоо торонд орооцолдуулан зүүгдэж байхыг хараад тэр даруй түргэн дууджээ. Дуудлага өгснөөс аравхан минутийн дараа аврах багийн нисдэг тэрэг ирж эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр хоёр цагийн ухаан оролгүй байсаар нас барсан байна.
Одоогоор хэргийг Солонгосын цагдаагийн газраас шалгаж эхлээд байгаа юм байна.
Тус улсын загас агнуурын салбарт албан ёсны гэрээгээр далайн орнууд буюу Шри Ланка, Пилиппин , Тайланд, хятад зэрэг орны ажилчид ажилладаг ба далайд гарцгүй Монгол улсын иргэд ажиллах зөвшөөрөлгүй байдаг. Харин амиа алдсан Монгол залуу ямар замаар дээрх ажилд орон хууль бусаар ажиллаж байсныг мөн тодруулах юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (9)