Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Сарантуяа: Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг

2024-3-29
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяатай ярилцлаа. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн процессын эрх зүй хичээлийг 30 орчим жил зааж, энэ сэдвээр хэд хэдэн ном, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн тухай эдгээр болон өмнөх хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсэгт ажиллаж ирсэн юм.

- Хуулийн төсөлд Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд санал болгох нэр дэвшигч нь хяналтын шатны шүүхийн шүүгч байхаар тусгажээ. Энэ заалтыг Үндсэн хуулийн 65.5-т “Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно” гэж заасантай зөрчилдөнө гэх зарим эрдэмтэн ярьжээ. Харин, хууль санаачлагч Цэцийг Үндсэн хуулийн шүүх гэж үзэж буй учраас Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг өндөрсгөөд зогсохгүй Улсын дээд шүүхээс Цэцэд санал болгох гурван гишүүн заавал хяналтын шатны шүүгч байхаар зохицуулсан гэж чуулган дээр ярьж байсан. Энэ талаар таны байр суурь юу вэ? Энэ зохицуулалт Үндсэн хуулийн 65.5-ыг үнэхээр зөрчих үү?

- Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг сахин хамгаалах чиг үүрэг бүхий шүүх юм. Иймд шүүхийн журмаар ажиллана. Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүгчдээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр төсөлд орсон нь Цэцийн маргаан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн үйл ажиллагааны зүй тогтолд илүү нийцүүлэхэд дөхөмтэй.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 6-т зааснаар, хяналтын шатны шүүхийн шүүгч Цэцийн гишүүнээр томилогдсон бол түүнийг хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас нь “чөлөөлөх” заалтыг Шүүхийн тухай хуулийн 40.2.10-т оруулахаар тусгажээ. Иймд энэ хоёр албыг зэрэгцүүлж хашихгүй тул Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөх боломжгүй.

Зарим улсад, үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр томилуулах дээд шүүхийн шүүгчийн тоог хуульчилсан байна. Жишээ нь, ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүх хоёр танхимтай, нийт 16 шүүгчтэй. Үүнээс 6 нь буюу танхим тус бүрд 3 шүүгч Холбооны дээд шатны шүүхийн шүүгч байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн шүүхийг шүүхийн зүй тогтлоор нь ажиллах боломжийг хангах зорилготой. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульд заасан бусад байгууллагаас нэр дэвшиж байгаа хүн дээрх болзлыг хангасан байх шаардлагагүй.

- Цэцийн тухай хууль тогтоомжийн төслийн томоохон шинэчлэлийн нэг бол Цэц үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх зохицуулалт гэж хуульч санаачлагч нар хэлж байгаа. Гэтэл, зарим хүн Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэвэл шүүхийн шийдвэрийг хянах болж, Үндсэн хуулийг зөрчинө гэж ярьжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 50.1-д “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх”-аар заасныг зөрчинө. Мөн Үндсэн хуулийн 66.2-д “шүүхийн шийдвэр”, “Дээд шүүхийн шийдвэр” Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэхээр заагаагүй гэжээ. Энэ талаар Та байр сууриа илэрхийлнэ үү? Одоогийн Үндсэн хуулийн хүрээнд Цэц үндсэн эрхийн маргааныг тухайн иргэний өргөдлөөр хянан шийдвэрлэхээр хуульчлах боломжтой юу?

- Үндсэн хуулийг хамгаална гэдэг нь үндсэн эрхийг хамгаалахтай агаар нэг. Учир нь Үндсэн хууль нь үндсэн эрхийг ард иргэддээ эдлүүлэх баталгаа нь байх учиртай. Улсын дээд шүүх салбар хууль зөрчигдсөн эсэхийг хянадаг. Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байна гэдэг нь Дээд шүүхийн хэрэглэж байгаа салбар хуулиудад хамаарна. Үндсэн хуулиас бусад хуулийг хэрэглэсэн Дээд шүүхийн шийдвэр эцсийнх л байна. Дээд шүүх бусад хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг Цэц хянахгүй.

Харин ердийн болон дагнасан шүүхүүд салбар хуулийг хэрэглэхдээ Үндсэн хуулийг буруу ойлгож, тайлбарлах явдал гарахаас болгоомжилж үндсэн хуулийн шүүхүүд дээд шатны шүүхийн шийдвэрийг Үндсэн хуульд хэмжин хянадаг зүй тогтол байдаг. Ердийн нэг жишээ татахад, шүүх хуралдаанд бичлэг хийхийг зөвшөөрөөгүй нь мэдээлэл авах эрхийг зөрчиж байна гэж иргэд үзээд бүх шатны шүүхээр яваад заргаа авч чадаагүй тохиолдолд үндсэн хуулийн шүүхэд хандах боломжтой болно гэсэн үг. Үндсэн хуулийн шүүх нь мэдээлэл авах эрхийн цар хүрээг үндсэн хуулийн эрх зүйн үүднээс тодорхойлоод, шүүхийн танхимд бичлэг хийх нь мэдээлэл авах эрхэд хэр хамаарч байгаа эсэхийг, мэдээлэл авах эрхэд энэ тохиолдолд хязгаар тавигдах эсэхийг тогтоож эдгээр иргэдийн Үндсэн хуульд заасан мэдээлэл авах эрх зөрчигдсөн эсэхийг тогтооно гэсэн үг. Хэрэв холбогдох шүүхийн хэрэглэсэн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн шүүх уг хуулиа үндсэн хуульд нийцүүлэхийг хууль тогтоогчид үүрэг болгох учиртай. Цэц үндсэн эрхийн хяналт хэрэгжүүлдэг болбол, Цэц нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй, харин Улсын дээд шүүх шийдвэрээ Үндсэн хуульд нийцүүлж өөрөө өөрчлөхөөр хуулийн төсөлд орсон юм. 

Үндсэн хуульд Дээд шүүхийн шийдвэрийг Цэц хянана гэж хуульчлах зайлшгүй  шаардлага байхгүй. Дээд шүүх болон бусад шүүхүүд иргэдийн эрхтэй холбоотой асуудал шийдвэрлэдэг тул үндсэн эрхийн маргаан шийдвэрлэнэ гэж заахад хангалттай. Шинжлэх ухаанд, мөн улсуудын практикт үндсэн эрхийн хяналт түгээмэл хэрэгждэг бөгөөд үүнийг нэг мөр ойлгодог юм билээ. 

- Өргөн мэдүүлсэн төслөөр иргэн Үндсэн хуулийн 66.2.1, 66.2.2-т заасан буюу хууль, зарлиг, Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээллийг Цэцэд гаргах эрхийг хассан гэж шүүмжилжээ. Төсөлд үнэхээр ийм агуулга орсон уу?

- Шүүхэд мэдээлэл гаргах эрхийг Венецийн комисс, мөн олон жил тогтвортой ажиллаж байгаа үндсэн хуулийн шүүхтэй улсууд дэмждэггүй. Учир нь энэ нь үндсэн хуулийн шүүхийг улс төржүүлэх, шүүхийн зүй тогтлоор ажиллах нөхцөлийг хязгаарлах арга хэрэгсэл гэж үздэг. Гэхдээ Шинэчилсэн найруулгын төсөлд энэ эрхийг хасаагүй үлдээсэн. Харин “нийтийн ашиг сонирхлыг” хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн 66.2-т заасан маргаантай асуудлаар Цэцэд хандаж мэдээлэл гаргана гэж тодотгожээ. Цэцэд хандах хугацааны талаар шинэ зохицуулалт орсон. Тэгэхлээр, хуульд заасан хугацааны дотор мэдээлэл гаргана гэсэн үг. Харин хууль болон УИХ-ын шийдвэрийн талаар хэдийд ч мэдээлэл гаргаж болохоор төсөлд зохицуулсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын шийдвэрийн талаар мэдээлэл гаргахад хугацааны хязгаарлалт байхгүй.

- Цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаар хуулийн төсөлд хэрхэн туссан бэ? Төслийн уг зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа юу?

- Эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон бол эгүүлэн татах тухай заалт байсан бол төсөлд үүн дээр нэмээд Цэцийн гишүүн хууль зөрчсөн тохиолдолд түүнийг эгүүлэн татахаар өргөжүүлэн заасан. Төсөлд мөн энэхүү ажиллагаа хэрхэн ямар журмаар хэрэгжихийг тусгасан байна. УИХ нь Чуулганы хуралдааны дэгд заасны дагуу энэ талаарх саналаа Цэцэд хүргүүлж эгүүлэн татах эсэх асуудлыг Цэцийн нийт гишүүний хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар, гуравны хоёрын саналаар шийдвэрлэхээр орсон. Энэ талаар мөн анх илгээсэн байгууллагын саналыг авч асуудлыг УИХ дээр Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхээр орсон байна. Энэ бүх процесс улс болгонд өөрийн гэсэн онцлог, зүй тогтолтой хэрэгждэг. Манайд ч эгүүлэн татах эсэх асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэх хүрээнд процессжуулж оруулахыг зорьсон гэж ойлгож байна.

- Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай хэвлэлээр заримдаа бичигддэг. Гэтэл, энэ тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэхээр Цэцийн гишүүний халдашгүй байдал саад болдог гэж ярьдаг. Цэцийн гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжтой юу? Энэ талаас төсөлд хэрхэн туссан бэ? Төслийн зохицуулалт Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ гэж зарим хүн ярьсантай та санал нэг үү?

- Цэцийн гишүүн хууль бусад хэм хэмжээ зөрчсөн эсэх талаар хэвлэлд бичигдэж байсан. Харин гэмт хэрэгт холбогдсон бол мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд хүргүүлнэ. Цэцийн нийт гишүүн хуралдаад асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ. Энэ заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд ч мөн байгаа. Төслөөр энэхүү заалтыг хэрэгжүүлэх журмын арай дэлгэрэнгүй болгожээ гэж харсан.     

- Цэцийн гишүүн Цэцэд ирүүлсэн хүсэлт, мэдээлэл, өргөдлийг дангаар хянан Үндсэн хуулийн маргаан үүсгэх эсэх талаар тогтоол гаргадаг зохицуулалтыг хасаж, уг чиг үүргийг Ерөнхий бүртгэгч гэж Цэцийн нэг ажилтанд өгсөн нь ухралт гэж ярьжээ. Тийм ухралтын шинжтэй зохицуулалт туссан юм уу? Хуулийн төслийн дагуу Ерөнхий бүртгэгчийн чиг үүрэг юу вэ? Энэ талаарх гадаад улсын сайн туршлагаас та хуваалцана уу?

- Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан эсэх, Цэцэд хандах хугацааны дотор хандсан эсэх, өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тусгах шаардлагатай хуульд заасан мэдээллийг тусгасан эсэхийг Ерөнхий бүртгэгч хянаж буцаах эсхүл бага суудлын бүрэлдэхүүнд гардуулахаар төсөлд туссан. Ерөнхий бүртгэгчийн ажил нь нэг ёсны захиргааны ажил юм. Мөн Ерөнхий бүртгэгчийн хариуг эс зөвшөөрвөл Цэцэд дахин хандаж болохоор төсөлд оруулжээ.

Харин өргөдөл, мэдээлэл, хүсэлт хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд Цэцэд маргаан үүсгэх эсэхийг өмнө нэг гишүүн дангаараа шийдвэрлэдэг байсан бол төсөлд Бага суудал буюу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг болж байгаа нь асуудалд илүү ул суурьтай хандах боломж олгож байгаа юм. Ер нь үндсэн хуулийн шүүхтэй улсуудад тус шүүхүүд нь маргаан үүсгэх эсэх асуудлыг ямагт бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг, өөрөөр хэлбэл, нэг гишүүний саналаар шийдвэрлэдэггүй гэдэг нь хараат бус байдлыг хамгаалах нэг нөхцөл гэж үздэг нь харагдсан. Энэ нь мөн өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргаж буй этгээд болон хариуцагчийн эрх ашигт ч илүү нийцэх учиртай.            

0
ЖИРГЭХ
Санал болгох
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    2 цаг 24 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    2 цаг 53 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    4 цаг 20 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    4 цаг 25 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    4 цаг 59 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 51 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    5 цаг 52 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 54 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    6 цаг 7 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    6 цаг 16 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    7 цаг 22 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    8 цаг 2 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    8 цаг 21 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    8 цаг 54 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    9 цаг 1 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    9 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    9 цаг 24 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    9 цаг 32 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    9 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Өчигдөр 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК