зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө

2024-4-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн хүрээнд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын нэрийн өмнөөс Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар чуулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, өнөөдөр бид үндсэн болон салбар нийт 9 чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага ололтоо хуваалцлаа гээд 2030 он гэхэд бид бүхэн Тогтвортой хөгжлийн зорилгууддаа хүрэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих явдал нэн чухал болохыг үндсэн хэлэлцүүлэг болгонд хөндсөнийг онцлов. Хэл, соёл, түүхээрээ өнө эртнээс холбогдсон улс, үндэстнүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа цугларч, дэлхийн бөмбөрцгийн өргөрөг дагуух Солонгосын хойгоос Бага Азийн хойг хүртэлх бүс нутгийг хамрах Алтайн язгуур соёлын талаар энх тайванч, шинжлэх ухаанч, бүтээлчээр хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний түвшинд хэрхэн хамтран ажиллахаа нээлттэй ярилцаж тодорхойлсон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Тэрбээр, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй олон ээдрээт асуудлууд давхацсан ийм цаг үед Тогтвортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байлаа ч бүх нийтийн энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоог бэхжүүлэх нь бүх асуудлын үндэс, хөгжлийн нэн чухал тулгуур болохыг тэмдэглэн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулсан Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв, чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцсон нийт зочид, төлөөлөгчдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүллээ. Мөн чуулга уулзалтыг дэмжин оролцсон Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, “Оюу Толгой” ХХК-д гүн талархал илэрхийллээ.

Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин, бүх түвшинд үр дүнтэй, ил тод, хариуцлагатай тогтолцоонд шилжихэд бүс нутгийн хэмжээнд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” маш чухал ач холбогдолтой юм гээд тогтвортой байдлын зорилгыг хэрэгжүүлэх үйл явцад тухайн орны улс төр, нийгэм эдийн засгийн хүчин чармайлт, тэр дундаа иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж байж ахиц дэвшил гаргах болно гэдгийг тэмдэглэв. Тэрбээр, Стэнфордын их сургуулиас ирэх намар Номхон далай дамнасан тогтвортой байдлыг яриа хэлэлцээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдан, энэхүү уулзалтад илүү их ажил хэрэгч, бодит үр дүн гаргах боломжийн талаар гүнзгийрүүлэн ярилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд асан, Чежүгийн энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч асан, НҮБ-ын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүний нэрэмжит "Сайхан ирээдүйн төлөө" сангийн зөвлөх Ким Бонг Хён “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Тэрбээр, өнөөдрийн чуулга уулзалтад, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл бүс нутгийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилго болон Алтай судлалын талаар идэвхтэй, үр дүнтэй хэлэлцлээ. Эдийн засгийг бэхжүүлж, илүү сайн сайхан ирээдүйг бий болгоход шударга ёс, хүчирхэг тогтолцоог бий болгохгүйгээр хүрэх боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлаас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг “Шударга ёс, энх тайван, тогтуурьтай тогтолцоо” сэдвээр зохион байгуулсан нь олон улсад шударга ёс, энх тайван байдлыг бэхжүүлэх хүрээнд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо хэмээн дүгнэв.

Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Истанбул 29 Маис Их Сургуулийн профессор Илхан Шахин, дэлхий дахинаа улс төрийн нөхцөл байдал тийм ч тайван бус байгаа үед Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан хамтран энх тайван, шударга ёс сэдвээр бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж буй нь цаг үеэ олсон үйл явдал боллоо хэмээн онцлов. Түүнчлэн нийтлэг түүх, соёл, уламжлалтай ард түмнийг холбосон Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл,соёл,археологийн судалгааны талаар эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс нь газар зүйн байрлалынхаа хувьд Алтайн бүс нутгийн соёл иргэншил, түүхийн зангилаанд оршдог билээ гээд Алтай судлалын талаар ойрын үед олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаа илэрхийлсэн юм.

Чуулга уулзалт НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Энх тайван, шударга ёсыг цогцлоох нь хэмээх 16 дугаар зорилгын хүрээнд Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох, Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт, Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах болон Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар идэвхтэй, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд Олон улсын Алтай язгуурын хэлнүүдийн судалгаа, Алтайн соёл, археологийн судалгааны орчин үеийн чиг хандлага, Төв Ази ба Монгол Улсын ардчиллын шилжилт: Өнөөгийн төлөв, Төв Ази ба Монгол Улсын түүхэн харилцаа: Уламжлал, Орчин үеийн Алтайн түүх судлал, цаашдын чиг хандлага сэдвээр Монгол, АНУ, Япон, Турк, Азербайжан, Солонгос, Узбекистан, Киргиз, Унгар, Герман улсын эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүн, шинэ чиг хандлагын талаар хэлэлцлээ.

Ийнхүү төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилтийг түргэсгэхэд чиглэсэн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтад 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн амжилттай өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    11 цаг 31 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    15 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    15 цаг 31 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    15 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    15 цаг 50 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    16 цаг 7 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    16 цаг 9 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Уржигдар 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК