зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ариунболд: Х.Нямбаатар Монголын Уго Чавес болох гээд байгаа юм уу

2024-5-14
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн дарга Бямбын Ариунболдтой ярилцлаа.


-Социализмын үед их сайхан байжээ гэж ярих хүнтэй тааралддаг. Энэ нь ардчилсан нийгэмд бид буруу замаар будаа тээгээд байгаагийнх уу, эсвэл тэр хүмүүст социализмын сэтгэлгээ арилахгүй байгаагийнх уу?

-Ардчилал буруу биш шүү дээ. Харин ардчиллыг гажуудуулсан. Хэн гажуудуулсан гэхээр хуучин коммунистууд.

Ардчиллыг муухай харагдуулахын төлөө МАН 30 гаруй жил ажиллаж байна.

1996 онд шинэ залуучууд засгийн эрхэнд гарч ирсэн ч харамсалай ньнэг нэгнээ татаж унагасан. Тэрнээс хойш 2012-2016 онд Ардчилсан нам ганцхан удаа л УИХ-д олон суудал авсан. Ингээд МАН-аас тасарсан МАХН-тай хоёр жил хамтран засаг барьсан. Коммунистууд ардчиллыг муухай харагдуулах бүх юмыг хийсэн.

Ялангуяа сүүлийн үед тэд ямар их сөрөг суртал ухуулга хийж байна вэ. Хойд Солонгос шиг, ОХУ, БНХАУ шиг нэг намын дарангуйлал руу гулсах гээд байна.

Монгол Улсын эдийн засгийн хэмжээ томроод байгаа мэт боловч тэр нь худлаа, хөөс. Эрх баригчид эдийн засгийн эрх чөлөөг бүдүүлгээр зөрчих боллоо.

Хувийн өмчийг шууд дарамталдаг, хөрөнгийг нь хураадаг, булаадаг боллоо. Энэ бол ардчилалд учирч байгаа аюул. Ардчиллын зарим нэг лидер коммунистуудтай нийлчихсэн байна. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Энэ янзаараа явбал Монгол Улс мөхөхөд ойрхон байна. Өндөр боловсрол эзэмшсэн, зөв хандлагатай, өсч хөгжиж байгаа залуучууд Монголд олон байна. Тэд ийм гажуудлын эсрэг тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй.  

-Залуус идэвхгүй байна уу, эсвэл зориггүй байна уу?

-Залуучууд бүх зүйлийг ойлгож, мэдэрч байгаа. Тэд нэгдэж нягтарч, Монгол Улсынхаа сайн сайхан ирээдүйн төлөө зоригтой дуугардаг, бас эвлэлдэн нэгдэх, тэмцэх цаг ирсээн.

-Хүний амьдралд найман жил гэдэг урт хугацаа. Өнгөрсөн найман жилийг хэрхэн дүгнэж байна. Нийгэм урагшлав уу, уруудав уу?

-Уруудахаар барах уу, доройтлын найман жил, мөхлийн ирмэгт авчирсан найман жил гэж хэлмээр байна. Энэ бол харин ч зөөлөн хэлж байгаа хэрэг. Олон зүйл уруудаж байна. Хүний эрх, авлига, хэвлэлийн эрх чөлөө гээд бүх индекс 40-50 функтээр ухарчихлаа. Үндэсний статистикийн хорооноос бүх юм сайхан болоод л, ДНБ нэмэгдээд, цалин пүнлүү өсөөд л байгаа юм шиг мэдээлээд байгаа. Нэг хүний дундаж орлого 5000 доллар ч гэх шиг. Энэ чинь 18 сая төгрөг гэсэн үг. Тийм орлоготой хүн Монголд хэд   байгаа юм. Нийгмийн дундаж давхарга  нэмэгдэх ёстой атлаа уулын  уруу руу гулсч буй мэт биш доошилсоор байна. Дундаж давхаргын 40 гаруй хувь нь ядуу давхарга руу шилжсэн байна. Монголчуудын тэн хагасаас илүү нь ядуу байна. Ийм байхад яаж иргэдийн амьдрал сайжирсан байдаг юм.

Хөдөлмөрийн зах зээл байхгүй, ажлын байр байхгүй. Хувийн бизнесүүдийг хумиад, хяхаж хавчаад, хурааж аваад, татвараар дарамтлаад байхаар бүгд уруудаж доройтно шүү дээ.

Талх 2015 онд 1100 төгрөг байсан бол өнөөдөр 2470 төгрөг болжээ. Сүүний үнэ дөрөв дахин өссөн.

Бүх юмны үнэ ингэж хэд дахин нугарч нэмэгдсэн. Ард түмний амьдралд өсөлт авчрах бодитой хүрсэн ажил огт алга. Тийм байхад л сайн сайхны үлгэр зохиогоод, гоё юм ярьж попроод л. Засгийн газар сүүлийн үед фэйсбүүкээр ажлаа хийдэг болсон. Цахим орчинд жаахан шүүмжлээд эхэлбэл үхтэлээ айгаад нөгөө ажлаа хийхээ больчихно. Зоригтой шийдэл гаргаад ганц ч бүтээн байгуулалт хийсэнгүй.

-Дундаж давхарга багасахаар нийгэмд кастын тогтолцоо үүсдэг. Нэг хэсэг нь хэт баяжиж, нөгөө хэсэг нь хэт ядуурч асар том ангал, зааг гардаг. Ийм байдал руу л яваад байх шиг?

-Яг үнэн. Баян хоосны ялгаа асар их болж байна. Баячууд дунд ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн нь мэдээж байгаа. Төрийн албанд шигдэж, луйвар, булхай, авлигаар баяжсан нь ч байна. Эднийг олонхи нь мэт харагдуулаад байгаа юм. Хоосорч ядуурч байгаа дийлэнх хэсэг нь баян хэсгээ үзэн яддаг. Ардчилсан нийгмийн үгүйсгэдэг, хуучин шиг бүгдээрээ ядуу, элсэн чихэртэй талхаа идэж байсан нь илүү сайхан байсан гэдэг сэтгэлгээ рүү оруулж байна. Ингээд хүмүүсийг ядуу байлгаж байгаад сонгууль болохоор тав аравхан цаасаар худалдаж авдаг. Дарангуйлагчдын, авлигачдын шалгарсан арга нь ийм. Энэ нийгэм юу болоод байна вэ. Хамгийн сүүлийн айхтаар жишээ энэ шинэ хоршоо байна шүү дээ. Аль 1950-иад онд нэгдэлжих хөдөлгөөн яллаа гээд, тэр нь буруу байсан нь тодорхой болоод, бүх юм задраад татан буугдсан шүү дээ. Хоттой хониноосоо нэгийг хагалж идсэн хүн шоронд явдаг байлаа шүү дээ. Одоо тийм нийгмийг эргүүлж авчрах гэж байгаа юм уу. Нэг хоршоонд 20-50 сая төгрөгийн зээл ямар ч баталгаагүй олгоно ч гэх шиг. Энэ бол хэтэрхий доромжлол. Ийм юм гэж юу байдаг юм.

2024 оны улсын төсөвт энэ зардал суугаагүй. Хоршоо байгуулахад таван их наядыг гаргана гэнэ ээ. Улсын жилийн төсөв 27-28 их наяд. Одоо тэрний дайны баахан цаас үйлдвэрлэх гэж байгаа юм. Тэгээд мөнгөний ханш юу ч үгүй унана. Долларын ханш 2025 онд 6000 төгрөгт хүрнэ штээ.

Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс авлига л үнэртэж байна.  

Тэр жил Ж.Мөнхбат гээд МАН-ын бацаан гарч ирээд л 17 боодол нэг төгрөг барьчихаад мөнгөний ханш уналаа гээд орилоод байсан. Одоо тэгвэл 35 боодолтой тэнцчихлээ. Өнөө Ж.Мөнхбат нь хаачсан. Нүүрсний хулгайд холбогдоод шоронд орох гээд өршөөл гуйгаад суллагдчихсан. Ийм олон гажуудал байна. Монгол Улс сүйрлээ шүү дээ. Ард түмнээ, улс орноо бодохгүй байна, эд нар. МАН засагласан доройтол, бууралт, сүйрэл мөхлийн найман жилд цэг тавих цаг болсон.

-Монголын нийгэм хулгайн нийгэм болчихсон юм биш үү. Авлига, албан тушаалын хэргийн хэмжээг одоо их наядаар л ярьдаг боллоо?

-Хулгайн нийгэм биш ээ, дээрэмчдийн нийгэм болчихсон шүү дээ. Дээр байгаа хулгайч нар хэдэн их наядаар идэж байна. Нүүрсний, Ногоон автобусны гээд. Гэтэл ганц ч баригдсан хүн байхгүй. Авлигачидтай тэмцэнэ тэмцэнэ гээд л байсан. Т.Бадамжунай гэж ганц хүнийг барьж шоронд хийлээ. 60 тэрбумын хулгайн хэрэгт Ц.Сандуй гэж залууг л шоронд хийсэн. Бусад нь нийлээд л хулгайгаа дахиж хийгээд сууж байна. 40 их наядын хулгай гэдэг хүний ой  тойнд орохгүй их мөнгө шүү дээ. Ямар ч хараа хяналт байхгүй, ой санамж байхгүй. Өөрсдийг нь доромжлоод байхад залуучууд юу ч хийхгүй. Тэгээд улныхан гэж дорожлуулаад л.

Х.Нямбаатар гэж нэг мангар бацаан гарч ирээд улныхан улныхныхаа хэмжээнд байгаарай гээд загнаж байна. Гудамжинд явж байгаа иргэдээ тэгж загнаж байгааг бүгд харсан шүү дээ. Сав л хийвэл хүн загнаж зандраадзогсож байх юм. Загнахаар ажил сайжирна гэж боддог ийм хоосон толгойтой, сүржин коммунистууд хотыг удирдаж байна. Х.Нямбаатар Монголыг Уго Чавес болох гээд байгаа юм уу.

-Нийслэлд МАН найман жил засаглачихлаа. Ажил нь муу байгаа бол өөрсдийнх нь л буруу юм биш үү?

-Тийм шүү дээ. Ажил нь авах юмгүй муу байна. Гамшиг осол гарахад ямар ч бэлэн байдал байхгүй. Иргэдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадахгүй болчихсон. Төсөв хэдэн тэрбумаар идэж байдаг үндсэн ажилтай болж. Би 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга байсан. Манай намын 9 төлөөлөгч МАН-ын төлөөлөгчидтэй хамтарч ажиллаж, зөндөө их ажил хийж болж л байлаа.

2012-2016 онд Ардчилсан нам нийслэлд засаглаж байхдаа 200 км зам тавьж, 32 уулзварыг шинэчлэн түгжрэлийг бууруулах ажлыг мөн л хийсэн.

Тэгээд л 2016 онд МАН гарч ирээд юу ч хийгээгүй. Замын цагдаагийн тэнд ганц гүүр барьсан байх. Тэр нь 42 сая доллар буюу 120 тэрбум. Тэгсэн Сонсголонгийн гүүрийг найман тэрбумаар л барьчихаж байгаа юм. Энэ мөнгө угаалт биз дээ. Замаа ч засаагүй. Тэгээд одоо сонгуулийн өмнө ажил хийсэн дүр үзүүлэх гээд энд тэнд зам хаагаад хаячихсан. Метро гэж баахан мөнгө яриад. Сүүлдээ усан тээвэр гэж балайраад. Өөрсдөө хулгайгаа нуухын тулд бүгд хулгайч байсан гэж яриад байгаа.

Агаарын бохирдол, утаа нь бахь байдгаараа. Энэ хэдхэн жилд хэчнээн олон хүн угаартаж амь насаа алдав. Гэтэл яагаад үүнийг ярьдаггүй юм. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Улаанбаатар хүн амьд явах баталгаагүй, иргэндээ ээлгүй хот болчихсон. Амьдрах нөхцөл муу, бизнесийн орчингүй, хэдэн дарга нарт загнуулж, дарамтлуулаад л, улныхнаараа дуудуулаад, арчаагаа алдаж байна.

-Утаа, түгжрэл угаасаа мөнгө угаах арга нь болчихсон юм биш үү?

-Нүүрс мөнгө угаах хамгийн том бизнес. Яагаад утааг бууруулахгүй байна гэхээр нүүрснийхээ шахааг хийх гэж л тэр. Нийгмийн ядуурал, түүнийг дагасан бухимдал хэрээс хэтэрлээ. Гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Ажил, орлогогүй иргэд ядуурал, архидалт, гэмт хэргийн ертөнц рүү халтирч байна.

Хүүхдийн тоглоомын талбай ч бай, барилга байшин ч бай бүтээн байгуулалтын бүх ажлыг авлига дагаж байна. Бүх юманд ашгийн хойноос хөөцөлдөөд, хариуцлагагүй хийж байна. Зах зээлийн нийгмийн зарчмыг алдагдуулж,хувийн хэвшлээ дарамталж шахаад, коммунизм руу явж байна.

-Цаашид яах ёстой вэ?

-Хуулиудаа шинэчилж, өөрчлөх ёстой. Гажуудлыг засах ёстой. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг болмоор байна. Үндсэн хуулиа мөрдмөөр байна. Одоо бол Үндсэн хуулийн цэц нь даргагүй хоёр жил болчихсон. Цэцийн дээр намын дарга суучихсан. Ингэж төр барихгүй ээ. Эрх баригчдын луйвар хэрээс хэтэрч байна. Хил, гааль, цагдаа бүх юман дээр МАН-ынхан сууж байгаа. Тэгсэн атлаа хулгайгаа арилгахгүй, худлаа л яриад. Өөрсдөө л засаглаж байхдаа энэ их хулгайг хийсэн шүү дээ. Тэгээд ганц Б.Ганхуяг гэж нөхрийг л барьж шоронд хийснээс өөр юмгүй. Авлига руу ямар их мөнгө урсч байна. Тэрүүгээр дэд бүтэцжүүлээд, гэр хорооллыг орон сууцжуулаад, утаанаас салж болж байна шдээ. 40 их наядыг хэдхэн хүн халааслачихаад, хүмүүс утаанд хордож, түгжрэлд гацаж, цахилгааны хязаарлалтанд өртөж, хэмжээндээ амьдар та нар гэж  дарамтлуулж  амьдарсаар байх уу. 40 их наядыг Монголынхоо иргэн бүрт хуваахад 120 орчим сая төгрөг болно, тэрүүгээр юу хийж болох байв гээд бод л доо. Тэгэхээр ард түмний сайхан амьдрах боломжоос хулгайлагчид ичих хэрэгтэй. Улс орныг ийм болгож байгаа эрх баригчид, МАН-ынхан ард түмнээсээ уучлал гуй.

-Өрхийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байна. Үнийн өсөлтөд иргэд сөхөрч байна шүү дээ?

-Зах зээлийн горимоор л ажиллах ёстой. Хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах ёстой. Гэхдээ сая Х.Нямбаатар гэдэг бацаан гарч ирээд гудамжинд явж байгаад ТҮК-ийн ажилчдын цалинг гурван сая төгрөгт хүргэнэ гээд ямар ч тооцоо, судалгаагүй нэмчихсэн. Энэ шийдвэр удахгүй сонгуулийн дараа буцаагдана л даа. Ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн орчныг сайжруулж байж эдийн засгаа өөд татна шүү дээ. Боловсролын системээ сайжруулах хэрэгтэй. Хулгай хийгээд байгаа тэр их мөнгийг зөв зүйлд зарцуулмаар байна. Захын нэг жижиг мэргэжилтний сэйфнээс найман тэрбум төгрөг гарч байна шүү дээ. Улсын төсвийн талыг торгууль, татвараар бүрдүүлж байна. Найман жилийн өмнө МАН гарч ирэхдээ нэг ч татвар нэмэхгүй гэсэн.

Гэтэл одоо 10 төрлийн татвар нэмчихсэн. ААН-ийн орлогын албан татвар бүр тамтагаа алдлаа. Улсын  хэмжээнд 120 мянган аж ахуйн нэгж байсан бол одоо 57 мянга нь дампуурч хаалгаа барьж, татан буугдсан байна.Тэгэхээр яаж ажлын байр бий болж, өрхийн орлого нэмэгдэх юм. Тэр 57 мянган аж ахуйн нэгжийн цаана олон мянган хүний ажлын байрны асуудал яригддаг юм байгаа биз дээ. Наад зах нь нэг сая хүний амьжиргааны эх үүсвэр байхгүй болжээ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татварт тайлангаа өгдөг 40 мянгахан аж ахуйн нэгж үлджээ. Тэгээд одоо чи баян байж болохгүй, надад хураамж төлөөгүй, авлига өгөөгүй бол хураана аа, зогсооно оо гээд дайрдаг. Яг Венесуэлийн араас явж байна. Уул уурхайг бүгдийг нь төрийн мэдэлд авна гэнэ ээ. Тийм утгаа алдсан зүйл гэж байх уу. Хэдэн хүний санал авах гэж ийм балай, балмад зүйл хийж байна. Нөгөө хэдхэн хүн нь тархиа угаалгачихсан. Гэхдээ тийм олон хүн биш ээ. Залуучууд бол өөр. Тэд нэгдээд тэмцвэл үүнийг өөрчилж чадна. Улс орныхоо хөгжлийн төлөө нэгдэж хамтраад зүтгэх юм бол Монгол Улс хөгжихөд ойрхон. Ардчилсан Үндсэн хуультай улс ороншүү дээ бид. Гэхдээ жил ирэх бүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, бага багаар муу тал руу нь, хүний эрхийг хумих тал руу засаад байгаа. Бусад хуулийг ч гэсэн ингэж засаад байгаа.

-Нийслэл даяараа Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар ярих цаг болсон гэж боддог. Энэ салбар зах зээлийн голдирлоороо явахгүй өнөөг хүрлээ?

-Миний аав 1980-аад оны дундуур л эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой гэж ярьдаг, тийм ч учраас социалист нийгмийн концепцтой санал нийлдэггүй байсан. Би эрчим хүчний инженер. 1990-ээд оноос хойш цахилгаан шугам сүлжээнд ч байлаа. Эрчим хүчний яаманд ч ажиллаж байсан. Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар ярьсаар ирсэн. Гэхдээ ард түмний амьдрал хэтэрхий их доройтоод байгаа учраас эрчим хүчний үнэ чөлөөлөхөд тэдний нуруун дээр их ачаалал ирэх магадлалтай. Уг ньэрчим хүчний үнийг чөлөөлөх чиглэлээр зөндөө арга хэмжээ авах боломжтой. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, шинэ цахилгаан станцууд барих ёстой. Эрх баригчид үүнийг хийхгүй байна. Тавдугаар цахилгаан станцыг монголчууд 50 жил ярьж байна. Энэ чинь 1990 оноос, 2000 оноос ярьсан юм биш, бүр 1970-аад оноос ярьсан асуудал. Тэгээд одоо болтол бариагүй. Оюутолгой гэж тэр том уурхай Хятадаас эрчим хүчээ авч байна. Тавантолгой дээр манай Ардчилсан нам эрх барьж байхдаа цахилгаан станц барихаар бүх төсөв тооцоог нь хийсэн. Гэтэл зогсоочихсон. Тавантолгойн тэр том уурхай 100 хувь Хятадаас эрчим хүчээ авч байна. Цахилгаан станцуудаа нэмчихвэл үнэ нь буурна. Тэгээд Эгийн голын УЦС гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох хэрэгтэй байна л даа.

Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд “Амгалан” дулааны цахилгаан станцыг барьсан. Энэ бол Баянзүрх дүүргийг бүрэн хангадаг том станц. Тийм бүтээн байгуулалт хийгээд эхэлсэн, тавдугаар цахилгаан станц барих шийдвэр нь гарчихсан байсан. МАН гарч ирээд сүүлийн найман жил бүгдийг нь зогсоолоо л доо.

-Та НИТХ-ын төлөөлөгч байсан хүн. Улаанбаатарын асуудлыг маш сайн мэднэ. Нийслэл энэ хэвээрээ байвал эрчим хүчний хувьд тэг зогсоход хүрч мэдэхээр байгаа. Орон сууцны шинэ хорооллууд барихад эрчим хүчний эх үүсвэр нь дутагдалтай байгаа шүү дээ?

-Маш их дутагдалтай байгаа. Тэгсэн атлаа шинээр цахилгаан станц бариулдаггүй. Б.Чойжилсүрэн гэдэг Эрчим хүчний сайд юм гэсэн. Тэр нөхөр шууд орон сууцны хорооллуудын цахилгаан эрчим хүчийг хязгаарлана гээд байгаа. Бидний багад л тэгж цахилгаан хязгаарладаг байсан. Тийм болох нь л дээ, одоо. Юун ардчилсан Монгол, юун Азийн зүрх мүрх. Тийм ичиж үхмээр юм ярьж байх гэж. Нийслэл эрчим хүчний хувьд үнэхээр дутагдалтай. Ямар ч аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Гэр хорооллыг барилгажуулахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Зам, талбай, цэвэр бохир ус, эрчим хүч гээд. Боломжит хувилбараар хийлээ гэж бодъё. Цахилгаан шугам сүлжээгээ татъя. Тэгээд л хэрэглээ нь хүрэхгүй.

Энэ байдлыг өөрчлөх гээд 2012-2016 онд АН засаглаж байхдаа “Чингис” бонд гээд л гаргасан. Энэ бондын 1.5 сая доллараар төгрөгөөр хэчнээн их юм хийлээ дээ. Улаанбаатар хотод гэхэд л 200 км зам тавьж, 32 уулзвар шинэчилсэн. Хоёрхон жилийн дотор бүх аймгийн төвийг засмал замаар холбоод, 3000 км зам тавьсан. Сэтгэл, зүтгэл, санаачилга байвал энэ бүгдийг хийж болж байгаа юм.

Гэтэл сүүлийн найман жил хий эргээд л, худлаа попроод, нэг ч юм хийхгүй эргэлдээд л байна. Болж байсан бүх ажлыг зогсоосон. Автор нь Ардчилсан нам л бол бүх ажлыг зогсоосон. Тийм хөгийн. Төрийн залгамж холбоо байх ёстой. Тэрийг МАН-ынхан үгүй хийсэн. Сайн явж байсан ажлуудыг нь зогсоогоод, тэгж байснаа нэрийг нь өөрчлөөд, шинэ ажил сэдэж байгаа юм шиг сүржигнээд л. Метро гэдэг бол Э.Бат-Үүл даргын үед шийдвэр нь гарч, шавыг нь тавьж байсан ажил. Тэрийг зогсоосон. Гэтэл одоо гэнэт яриад эхэллээ. Тусгай замын тээвэр BRT-г 2012-2016 онд л ярьж эхэлсэн. Гэтэл зогсоосон. Э.Бат-Үүл даргын үед богинын тээвэр галт тэрэг Улаанбаатарын нэг захаас нөгөө зах хүртэл явж байсан. Тэрийг зогсоосон. Болж бүтэж байгаа юмны автор Ардчилсан нам болохоор зогсоодог. Өөрсдөө нэг ч юм хийгээгүй, Харин төсвөө л нэмсэн. Намайг НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байхад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг манай нам санаачлаад явж байсан. Гэвч батлаагүй царцаачихсан байж байгаад сая л баталж байна. Энэ хуулийн төсөлд анх оруулж байсан бидний концепц бол нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүн, Шадар сайдын эрх хэмжээтэй байхаар тусгасан байсан.

Нийслэлийн ажил маш өргөн хүрээтэй. Тиймээс Засаг дарга хүчтэй байх ёстой. Түгжрэлийн асуудлыг хариуцсан сайд гэж томилоод, түгжрэлийг бууруулах төсөв гэж тавьж өгөөд, тэгээд ногоон автобусны худалдан авалт гээд тэр мөнгийг нь залгичихсан. МАН-ын ажил хийх арга нь цавчаа хийх, дараа нь попрох. Нийслэл маань хулгайчгүй нийслэл болмоор байна шүү дээ. 420 тэрбумаар зүгээр л гэр хорооллыг барилгажуулаад өг л дөө. Дэд бүтцийг нь татаад өг. Авто зам, гэрэлтүүлэг, цэвэр бохир усыг нь татахад хүрэхээр мөнгө. МАН-ынхан өнгөрсөн хоёр жилд нэг их наяд гаруй төгрөгийг зүгээр л залгичихлаа шүү дээ. Лав гуравны нэг нь ногоон автобус руу орчихсон.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (127.0.0.1)
    улс орноо дефолтонд оруулсан нам ямар нам билээ
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDN MERGJLN UILCHLGE80955877
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    11 цаг 21 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    11 цаг 22 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    12 цаг 6 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 57 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    13 цаг 33 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    13 цаг 43 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    14 цаг 57 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    15 цаг 9 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    15 цаг 17 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    16 цаг 7 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    16 цаг 48 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    16 цаг 55 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    17 цаг 29 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    17 цаг 40 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    18 цаг 18 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    18 цаг 45 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    18 цаг 56 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    19 цаг 6 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    19 цаг 24 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    19 цаг 39 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК