Өнөөдөр америкчууд Талархлын баяраа тэмдэглэнэ. Америк даяар гэр бүл, ойр дотны хүмүүсдээ баярласнаа илэрхийлж, хамт оройн зоог барьдаг нь тус улсын үндэсний соёлын нэг юм.
Анхны талархлын баярыг 1691 онд Массачусетс мужид суурьшсан 50 цагаач хэцүү хүнд үед хоол хүнс, хувцас хэрэглэлээр тусалсан нутгийн 90 индианд талархсанаа илэрхийлж есдvгээр сарын 21-нээс арваннэгдvгээр сарын 21-ний хооронд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Түүнээс хойш албан ёсоор биш ч жил бүр уг баярыг тухайн үед Их Британийн колони байсан Америкийн ихэнх мужид ургацын буюу намрын баяр болгон тэмдэглэх болжээ. Харин 1789 онд Ерөнхийлөгч Жорж Вашингтон Талархлын өдрийг албан ёсоор тэмдэглэх шийдвэр гаргасан байна. 1863 онд А.Линкольн уг баярыг үндэсний баяр хэмээн зарлах хүртэл Талархлын баярыг дөрөв, наймдугаар саруудад тэмдэглэдэг байжээ.
Иргэний дайны үед өмнөд, умард болон хуваагдсан улс үндэстнээ нэгтгэхийн тулд А.Линкольн яруу найрагч Сара Хейлтэй зөвлөлдсөний эцэст Талархлын баярын өдрийг жил бүрийн арваннэгдvгээр сарын сүүлийн пүрэв гарагт тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Харин анхны Талархлын баяраас 250 жилийн дараа буюу 1941 онд АНУ-ын Конгресс уг баярыг үндэсний баяр хэмээн хуульдаа багтаасан гэдэг.
Америкт Талархлын баярын өдөр 280 сая гаруй цацагт хяруул зоогийн ширээнээ “залардаг” гэнэ.
Т.Гэрэл