
“ТВ5” телевизээс зохион байгуулдаг “Ододтой бүжиглэе” шоуны хоёр дахь
удаагийн шалгаруулалт өндөрлөж, тамирчин бүсгүй ялагчаар тодорсон нь
саяхан.

“ТВ5” телевизээс зохион байгуулдаг “Ододтой бүжиглэе” шоуны хоёр дахь удаагийн шалгаруулалт өндөрлөж, тамирчин бүсгүй ялагчаар тодорсон нь саяхан. Тэгвэл “Ододтой бүжиглэе-3” шоуны маргаашийн дугаарт мисс Ч.Содтуяа үзүүлбэрээ сонирхуулах аж. "Ододтой бүжиглэе-3" шоунд УДБЭТ-ын гоцлооч Ө.Уянга, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Anemone” хамтлагийн дуучин Жанна буюу Б.Баяржаргал, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, “Овжин охид” киноны Сампилын дүрээр хоногшсон “Маск” продакшны жүжигчин Б.Ганзориг, “Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, дуучин П.Идэржавхлан нар оролцож байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn