
АНУ-ын
ерөнхий нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон Египтийн гадаад
хэргийн сайд Мухамед Камел Амр нар Израйль болон Хамас бүлэглэглэлийн
түр эвлэрэлийн тохиролцоог зохион байгуулж, талууд Египтийн нийслэл Каир
хотноо уулзаж өчигдөр тохиролцоонд хүрсэн талаар BBC мэдээллээ.

АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон Египтийн гадаад хэргийн сайд Мухамед Камел Амр нар Израйль болон Хамас бүлэглэглэлийн түр эвлэрэлийн тохиролцоог зохион байгуулж, талууд Египтийн нийслэл Каир хотноо уулзаж өчигдөр тохиролцоонд хүрсэн талаар BBC мэдээллээ.
Израйль болон Палестинчууд АНУ болон олон улсын шахалтын дагуу Газын зурваст найман өдрийн турш бөмбөгдөлцөж, 160 хүний аминд хүрсэн байлдааныг дуусгаж, түр эвлэрэлийн тохиролцоонд хүрсэн байна.
Каир хотноо болсон эвлэрэлийн тохиролцоонд хоёр талыг төлөөлж Палестины Хамас бүлэглэлийн удирдагч Калед Мешаль, Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар оролцсон байна.
Түр эвлэрэлийн тохиролцоонд Палестины талыг Египт батлан дааж авсан бөгөөд Израйль Газын зурваст байлдааны ажиллагаагаа зогсоохыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Палестины бүх бүлэглэлүүд Газын зурвасаас Израйль руу байлдааны ажиллагаа явуулахгүй байхаар тогтжээ.
Хэдийгээр эвлэрэлийн тохиролцоонд хүрсэн хэдий ч нурах магадлал тун өндөр байна.

Богино хугацаанд явагдсан эвлэрэлийн тохиролцооны хэвлэлийн бага хурлын үеэр Израйлийн ерөнхийлөгч Бенжамин Нетаньяху “Палестины хүчтэй заналхийлэл эвлэрэх тохиролцоог хэрэгжихээс өмнө эвдэж болох юм” хэмээн анхааруулсан байна.
Харин Калед Мешаль “Хэрвээ Израйль тохриолцоонд захирагдвал бид захирагдана. Хэрвээ тэд захирагдахгүй бол бидний гар бууны гохонд дээр байх болно” хэмээн хэлжээ.
Хоёр тал хэлэлцээнд хүрсэн ч,бие биедээ итгэх итгэл муу байгаа тул мөргөлдөөн дахин болохгүй гэсэн дүгнэлт хийх эрт байгаа аж.
Энэ сарын 14-нд эхэлсэн мөргөлдөөний турш Израйль Газын зурвас руу 1500 удаа агаарын дайралт хийсэн бол Палестин Израйль руу 1000 удаа пуужингаар хөөргөжээ. Мөргөлдөөний үеэр 161 Палестин, таван Израйль амиа алдсан хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ үүнийг албан ёсны тоо баримт гэж үзэхгүй байгаа аж.
Д.Идэр