Энэ сарын 15-нд хуучин Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх
Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа Н.Лхагважав нь 441
дүгээр ангид хоригдож байсан Р.Эрдэнэтөгс гэх хоригдлыг согтуудаа зодож
танхайрсан байна.

Энэ сарын 15-нд хуучин Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа Н.Лхагважав нь 441 дүгээр ангид хоригдож байсан Р.Эрдэнэтөгс гэх хоригдлыг согтуудаа зодож танхайрсан байна. Улмаар Р.Эрдэнэтөгсийн нүдний болор нь хагарч, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн магадлагаа албан ёсоор гарсан байна. Хэдийгээр эмнэлгийн магадлагаа албан ёсоор гарсан ч Р.Эрдэнэтөгс
хорихын эмнэлэгт хагалгаа хийх боломжгүй тул хорих ангидаа эмнэлгийн
тусламж авч чадалгүй байгаа юм байна. Хэргийг тодруулбал, Энэ сарын 15-ны өглөө хүмүүжигч Р.Эрдэнэтөгс ээлжит жижүүрээ хийж байжээ. Тэгээд өглөөний тоондоо гараад харуулын байрандаа ирэхэд нь дэд хурандаа Н.Лхагважав "Ажлын байрандаа байсангүй" хэмээн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Түүнийг хүмүүжигч Р.Эрдэнэтөгсийг өрөөндөө оруулан зодож байхад нь хорих 441 дүгээр ангийн төлөөлөгч хошууч н.Батбаатар салгасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажилтнаа зодсон дэд хурандааг
ажлаас нь халаад хэргийг нуун дарагдуулсан ангийн даргад хариуцлагын
арга хэмжээ авч хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)