
Өнгөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг хүргэж байна. 2013 оны 04 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурал болон тус хуралтай холбогдуулан болох чуулга уулзалтуудад бэлтгэж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Архи, согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Монгол Улсын хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгох, зээлийн баталгаа гаргах нь зүйтэй гэж үзлээ. Академич Х.Намсрайн “Бодисын тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2012 оны “Байгаль, нийгмийн ухаан”-ы шагнал олгоно. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийг баталлаа.