Монголын парламентад хоёронтаа сонгогдон, элчин сайд, Засгийн газрын гишүүн, төрийн сайд хийж, Шадар сайд хийж яваа эрхэм Д.Тэрбишдагвын 24 баримтыг хүргэж байна.

2. Тэрээр оюутан байхдаа С.Баасанхүү гэдэг бүсгүйтэй танилцсан нь ирээдүйн эхнэр нь байсан аж.
3. Ам бүл дөрөв. Эхнэр, хүү, охинтойгоо амьдардаг.
4. Тэрээр 1990 он гартал эхнэр хүүхдүүдийн хамт Германд амьдарч байв.
5. 1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль, 1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургуулийг хүнсний инженер- технологич мэргэжлээр, 1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтийг менежментийн удирдлагын мэргэжлээр төгсжээ.
6. 1982-1983 онд Улаанбаатар мах консервын комбинатад цехийн мастераар ажлын гараагаа эхэлж, 1983-1984 онд тус комбинатад үйлдвэрийн технологич, 1984-1986 онд ерөнхий технологич, 1986-1988 онд үйл

7. Англи, герман, орос хэлтэй.
8. Тэрээр Н.Энхбаяр засаглаж, С.Баяр даргалж ахуй цагт тэрээр ямар ч “эсэргүү” бүлэглэлд оролгүй, “эвсэлд үл нэгдэж” байсан юм. Салбарынхаа ажлыг мэддэг, бүтээлч, сайн сайд байсан гэж яамныхан нь түүнийг одоо болтол магтан дурсдаг.

10. Тэрээр Сонгинохайрхан дүүрэг хэмээх тун эвгүй тойргоос хоёр ч удаа УИХ-д сонгогдож чадсан нэгэн.
11. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн түүнийг МАН-аас гарч, МАХН-д элсэнэ гэх яриа гарсан ч тэрээр эрс үгүйсгэж байсан.
12. Харин 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр тэрээр Н.Энхбаярын гэрт очсон байв.
13. Тухайн үедээ “Хүнийхээ хувьд хань болох гэж очсон” гэх тайлбарыг өгч байсан ч одоо харахад улс төрийн зорилготой байжээ.
14. Учир нь тэрээр удалгүй МАН-аас гарч, МАХН-д элссэн юм.
15. МАХН-д элссэний дараахан тэрээр МАХН-ын дэд даргаар сонгогдов.
16. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшив.

18. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Намаасаа урвасан урвагч. Шадар сайд болохын тулд эзнээсээ урвасан. Удахгүй Н.Алтанхуягаас урвана” гэж байлаа.
19. Харин тэрээр шинэчилсэн Засгийн газар байгуулагдахад Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.
20. Түүнийг албан тушаал, эрх мэдэлд хэт шунахайран Н.Энхбаяр даргыгаа хаясан “урвагч” хэмээн шүүмжилдэг.

22. Гэхдээ тэрээр МАХН-аас УИХ-д суугаа гишүүдтэйгээ нийлэн, Н.Энхбаярын асуудлаар Интерполд захиа явуулж байсан билээ.
23. Мөн засгийн газарт Худалдан авах ажиллагааны газрыг шинээр нэмэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай булаацалдсан гэдэг.
24. Хамгийн сүүлд түүнийг өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаярын асуудлаас болж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай гар зөрүүлсэн гэх яриа Төрийн ордонд тарсан билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (26)