
Бишрэгч: Дараа нь мөнгийг нь авчирч өгч болох уу?
Арго: Мөнгө төгрөгөө авчирч өгч байж ав. Бид нар олны төлөө явдаг хүмүүс тул хар сүлдний тахилгад хэрэглэнэ. Үнэгүй өгчихвөл бурхны өрөнд ордог юм.
Бишрэгч: Энийгээ тэгээд яаж авах вэ, би?
Арго: Яаж авахыг би одоо сайн мэдэхгүй болчихоод байна. Яахав, худалдаад л авчихгүй юу даа.
Бишрэгч: Ямар үнэтэй байдаг юм?
Арго: Энэ чинь 33 500.
Бишрэгч: Дэлгүүрт байгаа юу?
Арго: Дэлгүүрт байхгүй.
Өөр нэг бишрэгч: Бор шувуу нь хамт ирэх үү? Бор шувуугаа дангаар нь авч болох уу?
Арго: Дангаараа 15500 гээд авчихаж байгаа юм. ..
Арго: За тэгээд очоод сайхан сүүтэй, будаатай цайгаа чанаад, сайхан хоол ундаа хийж идээд, Бурхандаа сайхан тахилга өргөөд, тэгээд сайхан, гэр орондоо сайхан хүлээж аваарай, за юу?
Бишрэгчид: Заа.
Арго: Манай энэ Даахий бол одоо тийм амар жанлав нь арилахгүй. Бурхан чинь одоо бүтээгээд нэг ганц хоёр жил болоод ерөнхийдөө жанлав нь арилчихдаг байхгүй юу. Хүч нь муудчихдаг юм.
Нэг бишрэгч: Эмээдээ хоёрыг өгчих.
Арго: Жанрайсиг бол 1996 онд бүтээсэн, 2002 он хүртэл л барьсан. Манайх бол тахил нь ар талдаа байнга байж байдаг, хүчтэй....Дээшээгээ сүлдэнд найдах хэрэггүй, амь амиа бодоцгоо.
Бишрэгч: Тэр ч үнэн шүү.
Арго: Хүнд битгий найд, өөр өөрийгөө л аргал.
Бишрэгч: Энэ Даахий бурханаа аваагүй ч гэсэн Даахий бурхандаа залбираад байж байж болно биз дээ?
Арго: Болно ш дээ, болно. Яваандаа тэгээд гайгүй болохоороо авахгүй юу...
Сэтгэгдэл (17)