Офицеруудын ордон Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг дунд оврын Х:22 "Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж" чиглэл нь зорчигч урсгал багатай, Х:4 чиглэлтэй чиглэлийн давхцал үүсгэж байна. Иймд Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Х:22 үйлчилгээг 2025 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс зогсоожээ.
Иймд иргэд та бүхэн Х:4 "Офицеруудын ордон - Налайх - Тэрэлж" чиглэлийг сонгон үйлчлүүлнэ үү.