зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын шинэ ерөнхий менежер ажлаа аваад толгой сэгсэрч байна

2012-12-04
0
ЖИРГЭХ
 Өмнөх хүмүүсийн ажил явуулж байсан арга барил Улаанбаатарын шинэхэн ерөнхий менежер Б.Бадралыг толгой сэгсрэн шогшруулж байгаа бололтой. Өнгөрснөөс илүү маргаашийн тухай яриа Б.Бадрал болон 24цаг.мн-ий сурвалжлагчийн хооронд өрнөлөө.
 Өмнөх хүмүүсийн ажил явуулж байсан арга барил Улаанбаатарын шинэхэн ерөнхий менежер Б.Бадралыг толгой сэгсрэн шогшруулж байгаа бололтой. Өнгөрснөөс илүү маргаашийн тухай яриа Б.Бадрал болон 24цаг.мн-ий сурвалжлагчийн хооронд өрнөлөө.

 -   
БадралТаны амьдарч байгаа хотод нэн тэргүүнд хийх шаардлагатай ямар ажил байна вэ? Та хаанаас ажлаа эхлэх гэж байна?

-      Хийх шаардлагатай маш олон ажил байна. Бүгдээрээ тэргүүн чанартай гэж хэлж болно. Гэхдээ өвөл цагт цас шуургатай энэ үед нийслэлийн иргэдийн дулаан цахилгааны найдвартай хангалт хамгийн чухал ажил болоод байна. Нэн тэргүүнд энэ өвлийг өнөтэй сайхан давах хэрэгтэй. Тэгэхийн тулд халаалт доголдохгүй, цахилгаан тасрахгүй байх ёстой. Зам мөс цасгүй байх хэрэгтэй. Энэ бол тэргүүн зорилт. Бас өдөр тутам хийгдэх ёстой ажил. Эдгээр ажлыг манай мэргэжлийн байгууллагууд хийж байна. Үүнээс гадна бусад байгууллагууд жигд ажиллах хэрэгтэй байна. Тийм учраас би захирагчийн ажлын алба болон хот тохижолт үйлчилгээний компаниуд, хот тохижилтын газрын удирдлагуудыг цуглуулж үүрэг даалгавар өгсөн. Өдөр тутмын ажлыг алдагдуулахгүй явах хэрэгтэй байна. Цаашдаа хотынхоо орчныг эрүүл аюулгүй, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах л хамгийн чухал асуудал болсон байна. Ирэх 2013 онд их том бүтээн байгуулалтууд явагдана. Тийм учраас 2013 оныхоо төсвийг баталлаа. Үүн дээр том том зорилтууд тавигдсан байгаа. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэхэд бидэнд мөнгө нь байна. Бусад эрх нь нээгдлээ. Хамгийн гол нь үүнийг хэрхэн, яаж, зөв, шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах вэ? гэдэг л хамгийн чухал ажил болоод байна. Одоо хуучны арга барилаар ажиллах боломжгүй болчихлоо. Хуучны арга барилаар ажилласаар яваад бид ямар түвшинд хүрсэнийг мэдэж байгаа. Тэгэхээр одоо бид үсрэлт гаргах хэрэгтэй байна. Цоо шинэ арга барилыг сэтгээд арай жаахан бүтээлчээр хандмаар байна. Орчин суугчид нь хотоо  шүүмжилж харааж зүхээд байхаасаа илүү яахав ийхэв гэдгээ хамтран ярилцаж зөвшилцөх хэрэгтэй.

-       Гэр хороолын утаа эхэлчихлээ. Захын хорооллоор хог ч их байна. Ер нь Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд иргэнээ соёлжуулах ёстой юм уу. Хөрөнгө ихээр зарцуулах ёстой юм уу?

-      Манай улсад хотжилт гэдэг процесс явагдаад 100 хүрэхгүй жил болж байна. Дөнгөж бид суралцаж байна. Нүүдлийн аж ахуйгаас суурин аж ахуйд суралцаад явж байна. Бид унадаг дугуй шинээр зохион бүтээх шаардлага байхгүй байна. Хөгжилтэй томоохон хотын процесс хэрхэн яаж явагдав, ямар алдаа оноо гарч байв, түүнийгээ яаж засч залруулав гэдгийг судлах хэрэгтэй. Бараг зуугаад жилийн өмнө Лондон хот хамгийн адгийн хот байлаа. Аж үйлдвэржсэн. Жинхэнэ утаатай хот байсан гэдэг. Өнөөгийн манай хотоос долоон дор байсан гэдэг. Гэтэл өнөөдөр ямар түшвшинд хүрч байна. Тэд яаж ийм болов. Тэгвэл яагаад бид хотынхоо  хөрсөн дээр тэр туршлагыг буулгаж болохгүй гэж. Энэ ердөө л бидний увайгүй, залхуу, мэдлэг чадвар нимгэн, өнгөц танин мэдэхүйн мэдлэгтэйгээс болсон.  Үнэхээр л энэ хотоо аятайхан болгоё гэж байгаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй хөдлөх ёстой. Зураг төслийг нь хийгээд олон нийтэд таниулах ажлыг нь сайн хийх ёстой. Үүнийг зөв зохион байгуулах ёстой. Ямар нэгэн ажлыг хийхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй л хийх хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн хүмүүстээ тулгуурласан байдлаар хотыг цэгцлэнэ гэж бодож байна. Дээрээс нь улс төрийн хүчнүүд дэмжлэг үзүүлээд явбал хотын ажлыг хийхэд болохгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь хүсэл байх хэрэгтэй. Дээрээс нь  үнэхээр болж бүтэхгүй зүйлийг өөрчлөх ёстой. Одоо бол хайрцаганд орчихсон явж байна. Одоо Улаанбаатар хотын өнгө төрхийг харахад Ази, Европын аль нь ч мэдэгддэггүй. Монгол дүр төрх байна уу. Юу ч мэдрэгдэхгүй байна. Бүр хачин болчихсон. Гадны байгууллагыг сурталчилсан самбар, гэрлийн шон дээр тавьсан кабель, шугам, сүлжээ гээд л замбараагаа алдчихсан. Мөн явган хүний зам байхгүй. Машины түгжрэл ихтэй. Цас мөсөө цэвэрлэдэггүй. Манай хотод жинхэнэ нийслэл хот гэдэг хуульчилсан статус алга. Тэгэхээр энэ хотод үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага болон аж төрдөг иргэн бүгд бидэнтэй хамтарч ажиллах ёстой. Тэгэхгүй бол нэг хэсэг нь бүтээгээд, нөгөө хэсэг нураагаад байж болохгүй. Мөнгө төгрөгийг нь шийдээд өгчихлөө. Одоо сайхан бүтээлчээр ажиллах хэрэгтэй байна. Хүмүүсийн оюун санаанд нөлөөлөхөөр ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй. Бид цэвэр цэмцгэр орчныг хамгийн түрүүнд бүтээх ёстой. Тийм орчинд хүн ороод ирвэл өөрийн эрхгүй цэгцтэй хандана. Навсайгаад л байх юм бол бүгдээрээ л навсайгаад байна. Гарч ирж хог, шүлсээ хаяаад, шээгээд л явна. Нэгдүгээрт бид түрүүлж цэвэр цэмцгэр, аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой. Түүний дараа ард иргэд нь дэг журмаа дагаж ажиллаж, амьдардаг байх ёстой. Хувь хүн  их олон эрх эдэлдэг мөртлөө жаахан хариуцлага хүлээдэг болмоор байна.

-       Та ажиллах арга барилыг өөрчлөх ёстой гэж ярилаа.  Тэгвэл та ямар арга барилаар ажиллах гэж байна вэ?

-       Урьд нь ажиллаж байсан хүмүүс тэгсэн ингэсэн гэж ярьмааргүй байна. Одоо бид урагшаа харж ажилламаар байна. Миний хувьд үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж ирсэн  учраас үйлдвэрлэл дээр тавигддаг ямар л хатуу шаардлага  байна түүнийг л тавьж ажиллана гэж бодож байгаа. Үүнд ямар нэгэн зүйлийг хэмжиж чаддаг байх ёстой. Хэмжиж чадаж байгаа бол хяналт тавих боломж бүрдэнэ. Хяналт тавьж чадаж байна гэдэг нь менежент хийж болно гэсэн үг. Логик утгаараа ийм л ойлголт байгаа. Тэгэхээр бид ямар нэгэн ажил үйлчилгээг зөв дүгнэдэг болъё. Хянаж чадна гэдэг  нь ажлыг яг шалгаж эхэлж байна гэсэн үг.  Алсаас шууд хянаж эхэлнэ. Энэ хяналтан дээр дүгнэлт судалгаа хийсний үндсэн дээр менежментийн хувьд ямар зөв шийдвэр, үйлдэл хийх ёстой гэдгээ мэдэж авна. Удирдлагын мэдээллийн систем гэдэг онол байдаг. Түүнийг мөрдөж ажиллана гэж бодож байна.

-       Саяхан улсын төсөв батлагдлаа. Улаанбаатар хотод төсөв хамгийн их зарцуулагдаж байгаа зүйл юу байна вэ?


-       Захирагчийн ажлын албаны хариуцдаг ажлын чиг үүрэг нь “үйлчилгээ” байдаг. Үүнд их мөнгө зарцуулахаар болсон. Энэ их сайшаалтай зүйл. 1990 оноос хойш 22 жилийн дотор хамгийн дэвшилттэй зүйлийг анх удаа хийлээ. Тэгэхээр үүнийг бүтээлчээр хэрэгжүүлэхийн тулд удирдлагын зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх хэрэгтэй. Захирах зүйл дээр захиргаадах. Урамшуулах ажил дээр урамшуулсан шиг урамшуулдаг байх хэрэгтэй. Энэ хоёрыг тэнцвэржүүлэх хэрэгтэй.  Яг үүнийг л бид хэрэгжүүлмээр байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл явагдаж байна. Мөн агаарын бохирдол ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт гэсэн тогтсон ажлууд явж байна. Давхар зам, гүүрүүд барих гэсэн дэд бүтцийн ажлуудын их суурь 2013 онд тавигдаж эхэлнэ. Энэ ажлуудыг дулааны улиралд эсвэл зургаахан сард хийгээд дуусчих ажил биш. Цаашлаад он дамжаад явна. Ямар ч байсан 2016 онд нилээн өөрчлөлтүүд гарчихсан байна. Том том бүтээн байгуулалт хийгдчихсэн байж байх гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-       Э.Бат-Үүл дарга засаг дарга болоод том том амлалт өгсөн. Жишээ нь нийслэл хотыг метротой болгоно гэсэн.  Саяхан G хорооллыг G дүүрэг болгоно гэж хэлсэн. Энэ ажлууд хэзээ биелэлээ олох вэ?

-       Дэлхийн аль ч оронд энэ ажил бүтнэ. Хамгийн гол нь мөнгө төгрөгийг нь бүтээгээд зохицуулах л хэрэгтэй байна. Мөн шинжлэх ухааны үндэстэй техник, эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлаад ажлын зураг энэ тэр гэсэн дэс дарааллын дагуу явах ёстой. Гэхдээ жинхэнэ барилга угсралтын ажил газрын гүнд явагдах учир нэг жил ч юм уу нэг дулааны улиралд хийгээд амжихгүй. Хамгийн гол нь үүний суурийг зөв тавих хэрэгтэй байна. Нийслэлийн удирдлага солигдсон. Тэгэхээр иргэд биднээс үр дүнг шаардаж байна. Хүмүүст хүлээлт үүсчихсэн байна. Тэгэхээр бид эдгээр ажлуудаа биелүүлэх нь ойлгомжтой. Хамгийн гол нь бүх зүйл дэс дараалалтай явах ёстой юм. Үүнийг дэс дараатай зөв явуулахын тулд манай иргэд хяналт тавьдаг санал зөвлөмжөө өгдөг байх ёстой. Хамтарч л ажиллах ёстой байна. Үргэлж шүүмжилдэг хүмүүс байна. Юу ч хийж байсан шүүжилдэг. Эсвэл зарим нь заавал үгүйсгэх ёстой юм шиг үгүйсгэдэг. Зөв гэж боддог мөртлөө гаднаа үгүйсгэх ёстой юм шиг л загнадаг. Тэд нар бол үнэхээр ажлын садаа. Санаатай ч юм уу санаандгүй ч юм уу ажилд садаа болоод байвал түүнийг зохих шугамынх нь дагуу шийднэ. Хамгийн гол нь ажлаа зөв зүйтэй тайван хийдэг байдлыг л би баримтална гэж бодож байгаа. Үйлдвэрлэл дээр ажиллаж байсан хүн. Үүрэг даалгавар өгдөг түүнийг биелүүлдэг зарчмаар л явж ирсэн. Эрчим хүчний салбарт ажлын зарчим, мөрдлөг бусад байгууллагад их дутагдаж байгааг би олж харж байгаа. Хатуу үг сонсож сураагүй. Үг даахгүй байгаа. Ажил хийх гэж л байгаа юм бол захирах, захирагдах зарчмаа барих ёстой.

-       Нийслэлийн өмчит байгууллага дотор хувийн байгууллагууд байж болохгүй гээд хуулиндаа заагаад өгчээ. Энэ асуудал яг яаж шийдэгдэх вэ?


-       Энэ ажил нь дэд бүтцийн янз бүрийн чиглэлүүдтэй холбоотой. Зарим дэд бүтцийн ажлын онцлогоос хамаараад босоо удирдлагатай байх шаардлагатай. Эсвэл хэвтээ удирдлагатай байх шаардлагатай. Эсвэл хосолмол. Орон сууцны конторуудыг буцаагаад менежментийн хувьчлалаас нь авлаа. Бид менежментийг нь сайхан явуул мөнгө төгрөгийг нь өгье гэсэн чинь нөгөөдүүл нь хувийн компани болгоод хувиргачихсан. Улсын өмчөөр тоглодог идэж, уудаг. Татвар төлөгч мөнгөө төлчихөөд байхад цахилгаан, дулаан, ус хангадаг байгууллагууд нь мөнгийг нь төлдөггүй. Энэ бол луйвар, хулгай шүү дээ. Тэгээд иргэд нь хохироод байдаг. Хэдэн хүмүүс мөнгийг нь аваад тоглочихсон. Тийм учраас менежментийн хувьчлал ашиггүй юм байна гэж үзээд нийслэлийн өмчөд буцаж ирж байна. Өмчийн харилцааны асуудал ямар ч байж болно. Үүн дээр мэргэжлийн хүмүүс нь системийн анализ хийгээд түүний дараагаар яг тэг дундуур нь хагалах ёстой.

-       Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийг удирдаж байсан хүмүүс онож хийсэн ямар ажил байна. Дутуу үлдээсэн ямар ажил байна. Та тодорхой хэлээч?


-       Би тодорхой ажлуудыг сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгө нь хангалттай байсан. Мөнгө төгрөгний хувьд алтан үе байсан гэж хэлмээр байна. Алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хамгийн боломжийн үнэтэй байсан. Харамсалтай нь тэр мөнгийг ард түмэндээ зориулаад том том бүтээн байгуулалт хийж чадаагүй. Одоо 2012-2016 оны байдлыг харахад дэлхийн зах зээл дээр аливаа юмны үнэ унах хандлагатай байна. Тэгэхээр алтан үеэ хийсэн зүйлгүй байж байгаад алдчихсан нь харамсалтай. Гэхдээ гаслаад байх зүйл байхгүй. Хэдий хэр хэмжээний мөнгө төгрөг олж чадна түүнийг олох ёстой. Олсон  зүйлээ жинхэнэ чулуу болгоно гэдэг шиг ажиллах ёстой. Шудрагаар л ажиллах хэрэгтэй. Бүх түвшиндээ шудрага байх ёстой. Тэгэж чадах юм бол болж бүтэхгүй зүйл шийдэгдэнэ. Өөрчилж болно. Бид төсвөө илүү сайн, зөв ухаалаг зарцуулах л үлдээд байна. Тэгэх юм бол дараагийн орлого ороод л ирнэ. Сайн ажиллах юм бол ажлын байртай болно. Ажлын байртай байвал эдийн засаг унахгүй л яваад байна.
Ярилцсанд баярлалаа
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • мөөгий (202.179.15.64)
    Хот хөлдөөсэй гэж АН л их хүсэж байгаа байх даа.Хөлдвөл МАН руу муугаа түлхчихнэ биз
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • энг (202.179.15.64)
    Хөөрхий энэ нөхөр хийж чадах юм уу.
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (103.9.91.94)
    АМАА ХӨДӨЛГӨХӨӨСӨӨ ӨМНӨ АЖЛАА ХӨДӨЛГӨ. ИХ ЯРЬДАГ ХҮН БАГА ХИЙДЭГ ГЭДЭГ ШҮҮ.
    2012 оны 12 сарын 05 | Хариулах
  • oiehnjm (122.201.18.118)
    энэ өвөл хот хөлдөхииг МАН ыхан маш их хүсэж байгаа шүү
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • ИРГЭН (122.201.18.164)
    ЧИ АЖИЛ УНАГАНА ДАА. ЭХЛЭЭД ЮУ ЧАДДАГАА ХАРУУЛ, ДАРАА НЬ ТОЛГОЙ СЭГСЭГ. ГАРАА ХӨДӨЛГӨЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙЖ АМААРАА ЧАЛЧИХ ХЭРЭГГҮЙ.
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • (202.131.233.187)
    Ажил авсан баагий болгон өмнөх баагийгаа муулдаг ш дээ.
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • санаа (203.194.115.89)
    бэрхшээлтэй ажил гэдгийг мэдсээр байж аваа байлгүй, худлаа толгой сэгсэрч, шогширч суухаас ажлаа хийгээч, нэг их тэнгэрээс буусан хүмүүс л байх юм
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • (210.105.0.238)
    Hudlaa yarih ongiroog chini ertnees medne bvltreed baihgvi bol onooson ajilaa sain hiij vzeereidee
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • (202.70.46.202)
    bayanzurh duuregii 27-r horoooniiger horoolold 19-03 hurtel tsahilgaan tasraad hund amidarch bna shuu. ontsgoi anhaaraarai
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    9 цаг 21 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    9 цаг 38 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    13 цаг 48 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    14 цаг 7 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    14 цаг 26 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    14 цаг 30 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    15 цаг 40 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    16 цаг 6 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    16 цаг 22 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    16 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    17 цаг 14 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    17 цаг 19 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    18 цаг 1 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    18 цаг 4 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    18 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    18 цаг 13 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК