зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Үүрийнтуяа: Монгол Улс хүн амын бодлогоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага үүсээд байна

2025-3-25
0
ЖИРГЭХ

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.


-Энэ ажлын хэсгийг байгуулах үндэслэл, шаардлага юу байсан бол?

-Өнөөдөр Монгол Улсын хүн амын өсөлтийн бодлогыг ямар байгууллага хариуцан хэрэгжүүлж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Урд хөрш БНХАУ 1.4 тэрбум, хойд хөрш ОХУ 127 сая хүн амтай. Энэ хоёр том хөршийнхөө дунд бид 3.5 саяулаа. Тиймээс манай улсын хувьд хүн ам зүйн бодлого үндэсний аюулгүй байдлын хэмжээний бодлого байх ёстой. Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь газар нутагтай байх, хүн амтай байх ёстой үндсэн шалгуур байдаг шүү дээ. Монгол Улсын хүн амын өсөлт өнөөдөр ямар түвшинд байгааг статистик үзүүлэлтээс харахаар 2024 оны байдлаар 1.1 хувь болж огцом буурч байна. Бид урт хугацааны хөгжлийн бодлогодоо 2050 он гэхэд 5 сая хүнтэй болно, хүн амын өсөлт жилд 1.7 хувиас дээш байж энэ өсөлтийг хангана гээд тодорхойлчихсон байгаа. Өнөөгийн үзүүлэлтийг харвал 2050 он гэхэд Монгол Улсын хүн амын тоо төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй нь.

Бид эдийн засгаа хамгаалж, дотооддоо эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэе гэвэл, нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, зах зээлээ эргэлттэй байлгая гэвэл хүн амын өсөлтөд анхаарах ёстой. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой улс орны тулгын чулуу болсон асуудлын нэг нь хүн ам зүй. Тэгтэл хүн амын өсөлтийн энэ бодлогыг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага, агентлаг манайд алга. 2024 онд шинээр байгуулагдсан Засгийн газар гэр бүлийн асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд нэмж, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгон өөрчлөн байгуулсан. Өнөөдрийн барьж байгаа бидний бодлого одоо байгаа хүн ам руу л чиглээд байгаа болохоос амынхаа өсөлтийг дэмжих чиглэл нь орхигдоод байна гэж үзэж байна. Монгол Улс 1957 оноос “Алдарт эх”-ийн одонг олгож эхэлснээр хүн амын өсөлт идэвхжсэн байдаг. Дараа нь Хүүхдийн мөнгө, Цалинтай ээжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ гурван бодлогын үр дүнд хүн амын өсөлт тухайн түвшиндээ өсөж байсан. Харин 1990-2005 он бол хүн амын өсөлтийн хурд илт буурсан он жилүүд байсан. Энэ 15 жилийн хугацаанд бид 300-гаад мянган төрөлтийг алдсан гэсэн статистик бий. Энэ үед төрөх байсан хүүхдүүд өнөөдөр нөхөн үржихүйн насанд хүрч, гэр бүл болоод хүн амаа өсгөж байх байлаа.

Нөгөөтэйгүүр, хүн амын өсөлтөд эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, амьдралын чанар, нөхцөл чухал нөлөөтэй. Амьдралын чанараа дээшлүүлж байж залуучууд гэр бүлээ төлөвлөж, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэ ажлын хэсгийг байгуулсан юм.

-Ажлын хэсгийн нэн түрүүнд хийх ажил юу байх бол?

-Нэгдсэн бодлого зохицуулалтгүй хаягдаад байгаа хүн амын өсөлтийн асуудлыг УИХ тодорхой чиг үүргийнхээ хүрээнд анхаарч байна. Ажлын хэсэг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 800 гаруй хуульд хүн амын өсөлтийг дэмжсэн, хүн ам чанартай амьдрах боломжийг хангасан эрх зүйн ямар зохицуулалтууд байгаа, тэрхүү заалтууд нь хэрэгжиж байгаа эсэх, хэрэгжүүлэхийн тулд хэрхэн өөрчилж шинэчлэх шаардлагатай байгааг нэн түрүүнд судална. Эхний ээлжинд яамд руу хандан холбогдох мэдээллүүдээ цуглуулж, судалгаа хийгдэж байна.

-Ажлын хэсэг байгуулах санал гаргахдаа энэ асуудлыг багагүй судалсан байх?

-Тиймээ, багагүй хугацаанд судалгаа хийсэн. Монгол Улсын хэмжээнд хүн амын өсөлт ямар байна, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр Монгол Улс ямар бодлого хэрэгжүүлж байсан, түүний үр дүнг судалсан. Мөн олон улсын хэмжээнд хүн амын өсөлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлж буйг судалж үзсэн. Тухайлбал, БНСУ хүн амын өсөлтийг үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэж авч үздэг. Манай улсын хувьд иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын үндсэн эрх ч хангагдаж чадахгүй байна. Ийм байхад хүний хөгжлийг дэлхийн түвшинд хүргэе гэж уриа лоозон байдлаар яриад явбал бид цаашаа урагшлахгүй. Бид юуны төлөө, яах гэж мега төслүүдийг төлөвлөөд байгаа билээ. Эцсийн дүндээ иргэдээ сайхан амьдруулж, хүнээ хөгжүүлэхийн төлөө, хүн амаа өсгөхийн төлөө шүү дээ. Гэтэл энэ эцсийн зорилго маань зорилгодоо хүрэх процесс дунд нь саармагжаад, хаягдаж гээгдээд байна гэдгийг би хэлээд байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд хүн амын хөгжлийн асуудал явах ёстой. Үүнд хөрөнгө санхүү хэрэгтэй. Бидэнд боломж байна, гол нь зөв менежемент, түүнийгээ хэрэгжүүлэх улс төрийн зориг хэрэгтэй байна. Өнөөдөр гаргаж байгаа зарим шийдвэрүүд ард иргэдэд таалагдахгүй байж болно. Үр дүн чухал.  Тухайлбал, манай улс нийгмийн хамгаалал гэхээс илүү нийгмийн халамжид асар өндөр зардал гаргаж байна. Энэ тогтолцоог зоригтой өөрчлөх хэрэгтэй.

-Таны бодлоор үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

- Монгол Улс нийгмийн хамгааллын зөв бодлоготой, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, хүн амын өсөлтөө хангасан улс байх ёстой гэж боддог. Энд улс төрчид зоригтой шийдлүүд гаргах хэрэгтэй байна. Гаргасан шийдлүүд зарим талаараа ард иргэдэд таалагдахгүй, нэг хэсэг нь эсэргүүцсэн ч бид зоригтой ажиллах ёстой. Хавтгайрсан халамжийн бодлогоосоо салж, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо руу шилжүүлэх нь зөв зүйтэй юм. Халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гээд бодлого чиглэлээ гаргаад явж байгаа ч хууль, эрх зүйн орчин нь үүнтэйгээ нийцэхгүй байна. Тийм учраас нийгмийн халамжийн багц хуулиудыг хамгааллын бодлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого руу чиглүүлэн өөрчлөх шаардлагатай. Энэ чиглэлээр хийсэн судалгаандаа үндэслэн саналаа гаргаж ажиллах болно.

Дэлхийн том гүрнүүд хүн амаа цөөлөх бодлого барьж байсан бол одоо эргээд хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого руу орж эхэлсэн. Тухайлбал, БНХАУ саяхныг хүртэл нэг хүүхдийн бодлого, хоёр хүүхдийн бодлогыг хэрэгжүүлж байсан бол өнөөдөр гурав ба түүнээс олон хүүхэдтэй байхыг дэмжээд эхэлжээ. Тэд айлын хоёр дахь хүүхдийг таван нас хүртэл, гурав дахь хүүхдийг 10 нас хүртэл жил бүр 1400 орчим ам.долларын дэмжлэг олгож эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Хүн ам зүйн бодлодоо тулгуурлаж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хангах нь улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудал болсон байгаа нь том гүрнүүдийн бодлогоос харагдаж байна. Олон тэрбум, 100 сая давсан хүнтэй улс орон ийм бодлого барьж байхад Монгол Улс өнөөдөр хүн амын бодлогоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага үүсчихжээ. Үүнд эрүүл мэнд, хүнс, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, эдийн засгийн зэрэг олон асуудал яригдана.  Манай ажлын хэсэг Монгол Улсын хүн амын өсөлтөд ямар хүчин зүйл хамгийн их нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоогоод, хамаарлын хүчин зүйл хамгийн өндөр байгаа коэффициентууд дээр эхний ээлжид ажиллах төлөвлөгөөтэй байна.

Асуудлуудыг судалж эрэмбэлнэ, үе шаттайгаар шийдлийг олно. Энэ бол үе шаттайгаар, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын суурь эхлэлийг тавьж буй ажил юм.

-Хүүхдээ өсгөж буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Энэ тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар иргэд санал гаргадаг. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тойргийнхоо иргэдтэй уулзаж байхад энэ асуудлыг их хөнддөг. Тус дэмжлэг хүн амын өсөлтийг дэмжих урамшуулал болохгүй байна гэдэг. “Цалинтай ээж” хөтөлбөр нь халамжийн бодлогоор явах ёсгүй юм. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжсэн урамшууллын бодлого байх ёстой. Цалин гэж нэрлэж байгаа бол ядаж сард 500 мянган төгрөгийн тэтгэмжийг нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд олгох нь зүйтэй юм. Хүүхдээ нэг нас хүртэл нь ээжүүд хүүхдийн сүүний, живхний мөнгөтэй байх боломжийг нь хангадаг болмоор байгаа юм. Хүүхэд нэг нас хүрсний дараа тухайн ээж ажил хийж, ажил мэргэжилдээ өсөх боломжийг ханган яслийн тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болгох бодлого байх хэрэгтэй байна. Хүүхдээ гурван нас хүртэл сард 50 мянган төгрөг аваад гэртээ хүүхдээ хараад сууна гэдэг эдийн засгийн хувьд ч тэр, хувь хүний хөгжлийн хувьд ч асар их боломжийг энэ цаг хугацаанд алдаж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Эмэгтэй хүн дөрвөн хүүхэд төрүүллээ гэхэд 12 жилийг буюу өөрийнхөө идэвхтэй өсөж хөгжих насыг гэр бүлдээ зарцуулж байгаа юм. Энэ 12 жилийг гэр бүлдээ зарцуулах шийдвэр гаргаж байгаа эмэгтэй хэр олон байна вэ гэдгийг бид хүн амын өсөлтийн бодлоготойгоо уяж бодох ёстой. Тийм учраас эмэгтэйчүүд гэр бүлээ төлөвлөөд, хүүхдээ төрүүлээд ажлаа хийх нөхцөл боломжийг бид бүх төрлөөр, бүх механизмаар дэмжих, урамшуулах бодлого шаардлагатай байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хууль, Нийгмийн даатгалын хуулиудад ч гэсэн залуу гэр бүлийг, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогууд сууж байж амьдрал дээр бодит боломж болж гарч ирэх юм.

Мөн “Алдарт эх” одонгийн асуудлыг хөндөж байгаа. Монгол Улсын хэмжээнд хүн амын өсөлтийг дэмжсэн хамгийн чухал бодлого нь “Алдарт эх”-ийн одон байсан. Олон хүүхэд гаргасан эхчүүдэд урамшуулал олгох тухай хуульд зааснаар дөрвөн хүүхэд төрүүлсэн эх “Алдарт эх”-ийн хоёрдугаар, зургаан хүүхэд төрүүлсэн эх нэгдүгээр одон авдаг. Гэхдээ энэ тоонд нэг нас хүрээгүй байхад нь алдсан хүүхдийг оруулдаггүй. Энэ заалт маш их гомдлыг дагуулдаг. Тойрогтоо ажиллаж байхад олон ээжүүд энэ талаар саналаа хэлж байсан. Монгол эх хүн төрдөө гомдож явах ёсгүй. Тиймээс хүүхдээ төрүүлээд Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгүүлээд төрсний гэрчилгээгээ авсан бол ямар ч шалтгаанаар хүүхдээ алдсан бай төрүүлсэн хүүхдийн тоонд оруулж тооцдог байх ёстой гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
Мартин Чунгон: НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал
Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
"НҮБ-ын Хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    1 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    10 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    17 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    19 мин
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
    34 мин
  • Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө
    39 мин
  • Хиймэл оюун ухаан ба Studio Ghibli-ийн бүтээсэн хөлбөмбөгийн шинэ трэнд
    40 мин
  • БҮТ: Тэтгэврийн талаарх даалгаврын агуулга X ангийн нийгмийн ухааны номд байгаа
    1 цаг 1 мин
  • Мартин Чунгон: НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал
    1 цаг 2 мин
  • Элсэлтийн шалгалтад УТАС авч орсон долоон шалгуулагчийн оноог тэглэжээ
    1 цаг 16 мин
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
    1 цаг 25 мин
  • Монголын жүдочид 93 орноос 15 дугаар байрт жагслаа
    1 цаг 36 мин
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • Эрэгтэй шигшээ баг өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо АНУ-ын багийн эсрэг хийнэ
    2 цаг 10 мин
  • БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар хүнддээгүй, агуулга зөрөөгүй байна
    2 цаг 21 мин
  • "НҮБ-ын Хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
    2 цаг 27 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    2 цаг 34 мин
  • Элсэлтийн шалгалтад 171 сурагч 800 оноо авчээ
    2 цаг 43 мин
  • ФОТО: “The MongolZ” багийн түүхэн мөчийг хуваалцсан хөгжөөн дэмжигчид
    2 цаг 49 мин
  • Тендер: Баянгол дүүргийн ЗДТГ тэрбумаар зам талбайн тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авна
    3 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК