Одоогийн сонгуулийн хуулиар ихэнх аймаг гурван мандаттай. Хөвсгөл, Өвөрхангай, Төв аймгууд дөрвөн мандаттай байлаа. Харин МАН, АН-ын тохироод байгаа сонгуулийн одоогийн холимог хувилбараар бол бүх аймгууд хоёр эсвэл нэг мандаттай байхаар боллоо. Өөрөөр хэлбэл 2012 оны сонгуулийн холимог тогтолцоогоор УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь тойргоос сонгож, үлдсэн 28 суудлыг нь намуудын улсын хэмжээнд авсан саналд нь хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэх гэж байна. МАН-ын бүлгийн даргын мэдэгдэж байгаагаар бол энэхүү 48 мандатын 34 нь хөдөөд, үлдсэн 14 нь хотод байх юм. Улаанбаатар хотоос Баянзүрх, Сонгинохайрхан хоёр л гурван мандаттай байх хувилбарыг сонгов. Энэхүү хувилбар эцэслэн батлагдах юм бол намуудын удирдлагууд автоматаар УИХ-ын гишүүн болох юм. Өөрөөр хэлбэл МАН-ын дарга С.Батболд, Шадар сайд Н.Алтанхуяг, М.Энхболд нар намын нэрээр сонгуульд өрсөлдөхгүйгээр улиран сонгогдохыг зарим хүмүүс шударга бус гэж үзэж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-аас Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Щадар сайд М.Энхболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, бүлгийн дарга Ө.Энхтүвшин, гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй архагууд нэр дэвшихгүйгээр сонгогдох жагсаалтын хувилбар гаргажээ. Хэрэв энэ жагсаалт үнэн бол сонгуулийн хуулийн хувилбар дээр МАН-ынхан зүгээр шоу хийж байсан бөгөөд “ахмадууд” бие амар сонгогдох гарцаа аль хэдийн олсон гэсэн үг юм. Харин АН-аас Шадар сайд Н.Алтанхуяг, Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Р.Амаржаргал, сайд С.Ламбаа нар нэр дэвшихгүйгээр сонгогдох хувилбарыг гаргаж байгаа аж. Ийнхүү хоёр том намын удирдлагууд өөрсдөө биеийн амрыг бодож нэр дэвшихгүйгээр гишүүн болох хувилбарыг сонгож залуусаа сонгуулийн тулалдааны талбар луу илгээх нь тодорхой боллоо