Монгол Улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10,11 ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Унгар Улсын Будапешт хотноо 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1957 онд БНМАУ Будапешт хотод, БНУАУ Улаанбаатарт хотод Элчин сайдын яамдаа тус тус нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ээр “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, хүндэтгэлийн нэгдсэн урлагийн тоглолтыг Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж байна.