Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Бүхнийг хүлцдэг, номхон ноомой, айж ичиж өөрийнхөө ард нуугддаг гэх тодорхойлолт энэ үеийн залууст тохирохгүй. Амьдрах гэж өчнөөн тэмцэл дунд яваа монгол залуусын мөрөөдөл энгийн, эрэмбэ дараатай. Нийгэм хэчнээн дарлаж, шахан хавчиж, хясан боож, шархдуулан сөхрүүлж байвч тэд сөрсөөр байдаг.
Шударга бусыг хэлээ хазаад, нүдээ аниад өнгөрөөхгүй тэмцэж, бурангуй салхийг эргүүлэх зориг зүрхтэй байгаа нь сайшаалтай зүйл мөн шүү дээ. Ийм цог жавхлантай залуусын зарим нь татвар нэрийн дор халаасаа хоослуулж, амьдралынхаа тэн хагасаас илүүг боломжтой нэгэнд шөнийн од шиг их тохиох, боломжгүй нэгэнд өдрийн од шиг ховор тохиох "хэрэглээ"-ний төлөө хар ажил хийхээр харийг зорьж байгаа.
Өнөөдөр манай улсын нийслэл хотын төв талбайд хаалттай хаанчлалыг эсэргүүцсэн жагсаал болж байна. Зэрэгцээд хуульд заасан хугацааны дагуу "номын баяр" эхэлж байна. Эл үйл явдал тун цөөн тохиолдоно л доо.
Зарим паблишинг асраа жагсаалд зориулж, тэмцэгч, зохиолч, уншигчид огтлолцох нь.