Өнөөдөр болох үйл явдлын тойм
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 98066116
11:00 цагт: “Орон нутгийн хэвлэл мэдээлэл ба эрх зүйн орчин” цахим хэлэлцүүлэг болно.
Үндэсний мэдээллийн төвд:
11:00 цагт: Ахмадууд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: Хуульч н.Батхүү Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан “Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй” гэх хууль ҮХЦ зөрчсөн дүгнэлт гарсан талаар мэдээлнэ.
-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Зургаадугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно.
Сэтгэгдэл (1)