
НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар боллоо. Хурлаар хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөр батлах, нийслэлийн агаарын чанарын сорил шинжилгээний ажлын хөлсний хураамжинд төлбөр тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.