Өнгөрсөн сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “River sounds”
бааранд зургаан бөх зодоон хийсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэд тус
бааранд үйлчлүүлж байсан 20-25 настай Ж, Э нарыг шалтгаангүйгээр зодож,
толгой, нүүр, биед нь хүнд гэмтэл учруулсан юм. Тухайн үед цагдаагийн
байгууллагаас хэргийг шалгаж байгаа.

Өнгөрсөн сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “River sounds” бааранд зургаан бөх зодоон хийсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэд тус бааранд үйлчлүүлж байсан 20-25 настай Ж, Э нарыг шалтгаангүйгээр зодож, толгой, нүүр, биед нь хүнд гэмтэл учруулсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад хэн нь зодоонд оролцсон, оролцоогүй нь тодорхой болохоор нэрийг нь хэлнэ гэж байсан. Гэвч удалгүй Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Н.Батзаяа тэргүүтэй бөхчүүд байсан гэдэг нь тодорхой болсон билээ. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр, Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Н.Батзаяа нар зодоонд оролцоогүй учир хоёр бөхийн хэргийг х эрэгсэхгүй болгожээ. Учир нь зодоон болох үед Н.Батзаяа такси барих гээд Ц.Содномдорж гэртээ харихаар явж байжээ. Харин зодоонд оролцсон дөрвөн бөхөд Эрүүгийн хуулийн 181-т зааснаар танхайн сэдлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Зодуулсан хохирогчийн нэг нь БНСУ руу яаралтай эмчилгээ хийлгэхээр явсан бол нэг нь гэртээ эмчлүүлж байгаа билээ. Хэргийг үргэлжлүүлэн дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (7)