Ихэнх гол, мөрөн үерийн аюулын олон жилийн дундаж түвшинг 5-60 см давсан байна. Тухайлбал, Орхон, Хөгшин орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 5-10 см, Орхон гол Бат-Өлзий сум, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн аюултай түвшинг 1-5 см даван үерлэж байна. Дээрх гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа ард иргэд та бүхэн сонор, сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагана уу Гэж ЦУОШГ-аас мэдээлжээ.