

Тус сайтад ядуу бас хамгийн хаалттай орон болох Хойд Солонгос алсын тусгалтат пуужингаа хөөргөж, сансарт амжилттай харвалаа хэмээн бичжээ.
Пуужинг Хойд Солонгосын баруун эрэгт орших зурвасаас орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагаас дөнгөж өмнө хөөргөсөн бөгөөд алсын тусгалтат пуужин Японы Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн байна.
Хойд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард алсын тугалтат пуужин хөөргөсөн ч хоёр минутын дараа унаж, дэлхийн улсууд элэглэж байсан юм.
Өмнө нь тус улсын эрх баригчид пуужинг энэ сарын 10-22-ны өдрийн хооронд хөөргөнө гэж мэдээлсэн юм. Гэсэн хэдий ч хоёр хоногийн өмнө дэлхийн хэвлэлүүд Хойд Солонгос пуужингаа суурьлуулсан ч гэмтлийн улмаас хөөргөх хугацааг энэ сарын 29-ны өдөр хүртэл хойшлууллаа хэмээн мэдээлсэн юм.
Хойд Солонгосын зүгээс ийнхүү пуужин хөөргөж буй нь сансарт хиймэл дагуултай болох төлөвлөгөөний нэгээхэн хэсэг хэмээн тайлбарлаж байгаа боловч бусад орнууд зэр зэвсгийн туршилт хэмээн хардаж буй юм. АНУ болон бусад орнууд өмнө нь НҮБ-аас гаргасан алсын тусгалтай пуужин турших хоригийг зөрчиж буй хэрэг болно гэдгийг БНАСАУ-д удаа дараа анхааруулсан юм.
Пуужин хөөргөж буй хугацааг олон улсын шинжээчид Хойд Солонгосын эцэг гэгддэг Ким Чен Ирийг нас барсны нэг жилийн ойдтой давхцуулж байна хэмээн дүгнэж байгаа юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (5)