

Пуужин дөнгөж хөөрсний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлэл гаргаж, “Бид онцгой байдал болон аюулгүйн албаныхныг яаралтай хуралдуулна. Умардын пуужин 09:50-д хөөрлөө” хэмээн 10:30-д мэдээлжээ.
Умард Солонгосын хурлаар ямар шийдвэр, тогтоол гаргаж, пуужин хөөргөсөн явдалд хэрхэн хариу үзүүлэх нь толдорхойгүй байна.
Хойд Солонгос пуужин хөөргөхөө мэдэгдэхэд Өмнөд Солонгос, ОХУ, АНУ тэр бүү хэл НАТО, НҮБ ихэд эсэргүүцсэн юм.
Хойд Солонгосын ганц холбоотон гэгддэг дипломат храилцаат БНХАУ пуужин хөөргөх болсонд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.
Хойд Солонгосын зүгээс пуужин хөөргөж буй нь сансарт хиймэл дагуултай болох төлөвлөгөөний нэгээхэн хэсэг хэмээн тайлбарлаж байгаа боловч бусад орнууд зэр зэвсгийн туршилт хэмээн хардаж буй юм.
Японы NHK телевизийн мэдээлснээр алсын тусгалтат пуужингийн салсан хэсэг төлөвлөсний дагуу Филиппиний тэнгист унасан байна.
Д.Идэр