"Глоб Интернэшнл" ТББ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран өнөөдөр "Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?" сэдэвтэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулна. "Глоб Интернэшнл" ТББ-аас Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалтыг халах 10 шалтгааныг дараахь байдлааор тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн энэ заалт:
1. Aрдчилсан нийгмийн суурь зарчмын нэг - хүний язгуур эрх, мөн хүн бүрийн хөгжих үндсэн нөхцөл болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг.
2. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэндээ эрүүгийн ял ногдуулах нь Үндсэн хуульд харшилж, Монгол Улс НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлдэггүйн тод жишээ болдог.
3. Иргэдэд айдас бий болгож, олон ургальч үзлийг хязгаарлан, шударга, эрүүл саруул нийгмийн хөгжилд чөдөр болдог.
4. Жирийн иргэдээс илүү эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүст хуулийн хамгаалалт бий болгож, шударга шүүмжлэлийг няцаах, саармагжуулах боломж олгодог.
5. Олон нийтийн нэрийн өмнөөс ажилладаг сэтгүүлчдэд айдас хүйдэс төрүүлсэнээр өөрийн цензурыг өөгшүүлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг хязгаарладаг.
6. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилж, олон түмний бодит мэдээлэлтэй байх, үнэнийг мэдэх эрхийг хөсөрдүүлдэг.
7. Олон улсын байгууллагууд Монгол Улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй, мэдэгдэхүйц асуудалтай орны нэгд тооцоход нөлөөлдөг.
8. Олон улсын хэм хэмжээ, эрх зүйгээр гүтгэлэг, доромжлолтой холбоотой нэр төр гутаах асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзэж, иргэний хуулиар шийдвэрлэдэг.
9. 2011 оны 3-р сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс халахыг зөвлөсөн.
10. 2000 оны 12-р сарын 1-нд батлагдсан НҮБ-ын Тунхаглалаар “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” уриалсан.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)