

Энэхүү мэдээллийг тус улсын дэд ерөнхийлөгч Николас Мадуро хийсэн байна. Гэсэн хэдий ч түүний биеийн байдал болоод хорт хадврын талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна. Энэ нь ерөнхийлөгч Уго Чавесын хорт хавдрын улмаас хийгдэж буй дөрөв дэхь хагалгаа болж байгаа юм.
Энэ долоо хоногийн эхээр ноён Уго Чавес өөрт нь дахин хорт хавдар илэрсэн талаар мэдээлж, хэрвээ ямар нэгэн зүйл болвол дэд ерөнхийлөгч Николас Мадурог ерөнхийлөгчөөр сонгохыг хүссэн юм.
Д.Идэр