
Олон улсын зэрлэг амьтан хамгаалах сан буюу IFAW ОХУ-ын Халимагт анх удаа 3 бөхөнд радио долгион дамжуулагч хүзүүвч суулгасан тухай мэдээлэв. Сүүлийн 10 жилд энэ амьтны тоо толгой 90 хувь хорогдоод байгаа юм. ОХУ-ын нутаг дэвсгэрт өнөөдөр 3-7 мянган бөхөн бий гэсэн зөрүүтэй тоон мэдээлэл байдаг ажээ. Долоон жилийн өмнө энэ тоо 15 мянгад хүрч байсан билээ. Харин нийт сүргийн дөнгөж 5 хувь нь л хээлтүүлэгч байгаа нь байгаль хамгаалагчдын санааг зовоож байна. 12 дугаар сарын эхээр буюу бөхөнгийн орооны үеэр “ажлаа” хэрхэн үр дүнтэй хийхийг нь судлах гэж гурван хээлтүүлэгчид ийнхүү “тагнуулын төхөөрөмж” зүүж өгчээ. Бөхөнгийн сүргийн үржилд хүзүүвчтэй гурав хэрхэн оролцож байгааг сансрын хиймэл дагуулаас судлаачид хянаж байх юм.

Олон
улсын зэрлэг амьтан хамгаалах сан буюу IFAW ОХУ-ын Халимагт анх удаа 3
бөхөнд радио долгион дамжуулагч хүзүүвч суулгасан тухай мэдээлэв.
Сүүлийн 10 жилд энэ амьтны тоо толгой 90 хувь хорогдоод байгаа юм.
ОХУ-ын нутаг дэвсгэрт өнөөдөр 3-7 мянган бөхөн бий гэсэн зөрүүтэй тоон
мэдээлэл байдаг ажээ. Долоон жилийн өмнө энэ тоо 15 мянгад хүрч байсан
билээ. Харин нийт сүргийн дөнгөж 5 хувь нь л хээлтүүлэгч байгаа нь
байгаль хамгаалагчдын санааг зовоож байна. 12 дугаар сарын эхээр буюу
бөхөнгийн орооны үеэр “ажлаа” хэрхэн үр дүнтэй хийхийг нь судлах гэж
гурван хээлтүүлэгчид ийнхүү “тагнуулын төхөөрөмж” зүүж өгчээ. Бөхөнгийн
сүргийн үржилд хүзүүвчтэй гурав хэрхэн оролцож байгааг сансрын хиймэл
дагуулаас судлаачид хянаж байх юм.
Цагт 80 км хүртэл хурдалдаг энэ
амьтныг оросууд одоо болтол үндэсний улаан номдоо оруулаагүй бөгөөд
цөөрч устаж байгаа үндсэн шалтгаан нь хятад эмэнд ордог эврийнх нь өндөр
үнэ болоод байна. Казахстан, Узбекстан болон Туркменстан, Орос, баруун
Монголын хэсэгхэн газарт л энэ ховордсон амьтан цөөн тоогоор үлджээ.