

Тэрбээр энэ долоо хоногт Мороккод зочилж, Сирийн сөрөг хүчний удирдагчидтай уулзах ёстой байсан юм. Гэсэн хэдий ч ходоодны бактерийн улмаас бие нь хямарсан тул уулзалтад очихгүй хэмээн Төрийн Департментаас даваа гарагт мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дэд дарга Билл Барнс түүний оронд уулзалтад очихоор болсон байна.
Төрийн Департментийн хэвлэлийн төлөөлөгч Филиппе Рэйнес “Хилари Клинтоны бие тааруухан байна. Тиймээс энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн Хойд Африк болон Дундад дорнодын уулзалтууд хойшлогдоно” хэмээн мэдээлжээ.
Хатагтай Хилори Клинтон Мороккод хоёр жилийн турш үргэлжилж буй Башар Ал Ассадын эсрэг босогчид болон Сирийн хямралын асуудлаар холбогдох үндэснүүдтэй уулзаж, шийдвэр гаргах ёстой байсан юм.
Мөн Мороккогоос гадна Тунис, Арабын нэгдсэн Эмират улсад айлчлахаар төлөвлөж байжээ.
Д.Идэр