
Орон нутгийн сонгуульд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгуулсан билээ. Шинээр бүрдсэн ИТХ-аар өнгөрсөн даваа гарагт шөнөжин хуралдаж, засаг даргаа сонгох гэж сунжирчээ. Удаан хуралдсны эцэст шөнийн 02 цагт Д.Бадарсанг Засаг даргаар томилсон байна. Тэгээд маргааш өглөө нь ажлаа хүлээлцье гэтэл шинэ засаг ноён Д.Бадарсан яг одоо ажлаа авна гэж зүтгэжээ. Намын зарим нөхөд нь мягмар гараг болчихлоо, шөнө дөлөөр яахав гэж зөвлөсөн байна. Монголчууд ер нь мягмар гарагт, шөнө дөлөөр ажил эхлүүлэхийг цээрлэдэг. Харин шинэ Засаг даргад ийм зүйлийг тоодоггүй бололтой шөнийн 02 цагт хуучин даргаас тамга, тэмдгээ яаран авсан аж.
Д.Бадарсан нь Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Ибаракигийн технологийн үндэсний коллеж, Хэл Иргэншлийн Дээд сургуулийг тус тус дүүргэсэн, инженер, бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой. 2003 оноос “Монхит трейдинг” ХХК-ийн захирал, УБЦТС ХК-ийн төслийн ажилтан, “Юу Эм Кэй” ХХК-ий захирлаар ажиллаж байгаад 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон юм.
Сэтгэгдэл (4)