
УИХ дахь МАН-ын гишүүдийн хуралдаан эхэлж байна. МАН-ын гишүүд маргааш болох УИХ-ын чуулганаар Д.Сарангэрэл, Д.Арвин нарыг тангараг өргүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. Энэ долоо хоногийн чуулганы хуваарьт таван гишүүний тангараг өргөх асуудлыг "бусад" гэсэн хэсэгт оруулсан тул хэлэлцэх эсэх нь намуудын тохиролцооноос шалтгаалж байгаа юм. Мөн МАН-ын гишүүд Засгийн газрын "Чингис хаан" бондын асуудлыг хэлэлцэх бололтой.