МАН-ыг “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж, бүлэг байгуулах гэж
байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэлсэн. Учир нь АН-ынхан МАН-ын бүлэг
байгуулах асуудлыг хавчсаар байгаа.

МАН-ыг “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж, бүлэг байгуулах гэж байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэлсэн. Учир нь АН-ынхан МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хавчсаар байгаа. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр АН завсарлага авсан. Мөн Өвөрхангайн аравдугаар тойргоос АН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүний тангараг өргөх болсон Д.Зоригт, Г.Батхүү нараар барьцаалж байгаа. Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх чуулганы хуралдаанд МАН-ынхан оролцохгүй чуулганыг олонтаа хойшлуулсан. Тиймээс АН-ынхан Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлбэл МАН-ын бүлгийг байгуулна гэж буй. Тиймээс МАН-ынхан “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж, бүлэг байгуулахаар болжээ. Хэдийгээр МАН, Шударга ёс эвсэлтэй нэгдэж бүлэг байгуулахыг МАН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Я.Содбаатар нар эрс үгүйсгэж байгаа ч “Шударга ёс” эвсэлтэй эвсэх нь МАН-д ашигтай тул МАН-ын удирдлагууд бүлэг байгуулахаар яаравчилж байгаа юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад “Улс төрийн маш олон хувилбарууд байгаа. Тиймээс үүнийг үгүйсгэх аргагүй. Хэрэв МАХН-ын бүлэг албан ёсоор хамтран ажиллах хүсэлт гаргавал бид хамтарч ажиллах болно” гэлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (9)