Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн илсэн найруулгын төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхтэй холбоотойгоор зохион байгуулж буй “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвтэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд эхэллээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхтэй холбоотойгоор зохион байгуулж буй “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвтэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд эхэллээ. Эрүүгийн хуулийн 110, 111-р заалтад байдаг доромжлох, гүтгэх хэргийг Эрүүгийн биш Иргэний хуулиар зохицуулах хэрэгтэй гэсэн саналыг дээрх хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Бусдыг гүтгэх, доромжлох хэрэгтэй холбогдсон хүмүүсийн ихэнхи нь буюу 80 гаруй хувь нь сэтгүүлчид байдаг. Энэ нь нэг талаар хуулиар хориглоогүй мэдээллийг сэтгүүлч эрэн сурвалжилах хүрээг хязгаарлаж, үнэн мэдээллийг няцааж, сэтгүүлч өөрийгөө цензурдэхэд хүргэдэг гэдгийг НҮБ сануулжээ. Улс төр, нийгмийн тогтолцоо нь Монгол улстай адилхан Украйн, Румын, Гүрж, Киргиз мөн ОХУ зэрэг орнууд энэ асуудлыг Эрүүгийн хуулиар шийтгэхээс татгалзаж байна.
Уг хэлэлцүүлгийн нээж УИХ-ын байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж үг хэлэхдээ: “Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрхийг улам баталгаажуулах зорилгоор Эрүүгийн хуулийн 110, 111-р заалтыг өөрчлөхөөр санаачилж байна. Энэхүү заалт нь ХМХ-ын эрх чөлөөг хязгаарлах хүчин зүйл гэдгийг олон судалгаа харуулж байна. Гүтгэх, доромжлох асуудлыг хууль тогоогчид болон төрийн бус байгууллагууд тал талаас нь хэлэлцэх нь хуулийн шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулна” гэлээ. Хэлэлцүүлгийг “Глоб интернэйшнл” ТББ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шинэчилсэн хуулийн төслийн ажлын хэсэгт орж байгаа УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Уянга нар оролцож байна.
"Глоб интернэйшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр төр гутаах эрүүгийн хэрэг. Олон улсын зарчим" сэдвээр илтгэл тавих юм. Мөн ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Т.Ганбаатар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах саналын талаар илтгэнэ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (4)