Б.Ойнбаяр: Хойд эцэгтээ зодуулсан хүүг эмээд нь өгөх талаар ярилцаагүй байна

Сонгинхайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Т гэгч нь энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө долоо настай хүүгээ гурван цагийн турш зодож, танхайрсан хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Хойд эцэгтээ зодуулсан хүү эмнэлэгт эмчлэгдээд өнөөдөр эмнэлгээс гарч байна. Хүүг зодсон хойд эцэг нь одоогоор хоригдож байгаа бөгөөд хүүгийн ээжийг сургалтад суулгаж байгаа аж. Хүүг эмээгийнх нь асрамжинд өгөх үгүй талаар хүүхдийн төлөө үндэсний газрын нийгмийн ажилтан Б.Ойнбаяраас тодруулахад эмээд нь өгөх эсэх талаар ярилцаагүй. Бид хүүг эмнэлэгээс гаргаад хаана байлгавал аюулгүй вэ? гэдэг талаар судалж байна. Хамаатнууд нь ч гэсэн хүүгийн асуудлаар зөвшилцөж байна гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (4)