

Тэд энэхүү хуваагдлын эхлэлийг УИХ-ын гишүүн, хатагтай Р.Бурмааг тавьсан гэж үзэж байна. Р.Бурмаа гишүүн тус аймгийн намын дарга болохыг зорьсон нь түүнийг ийнхүү буруутгахад хүргэжээ.
14 хоногийн өмнө хуралдуулах ёстой байдаг намын хурлын товыг хоёрхон хоногийн өмнө мессежээр зарлаж, хуралд ирэх ёстой 93 гишүүнээс 30 гаруй гишүүн нь ирсэн ч хурлыг хуралдуулж өөрийгөө тус аймгийн намын даргаар тавьлаа хэмээн аймгийн АН-ынхан буруутгаж байна.
Р.Бурмаа гишүүнийг нам хагаралдууллаа хэмээн буруутгаж буй бас нэгэн хүчин зүйл нь түүний дүүтэй холбогджээ. Түүнийг өөрөө намын дарга болж байгаад МАН-ынхантай үгсэж дүүгээ Засаг дарга болгохоор зүтгүүлж байгаа нь гэв.
Дорнод аймгийн АН-ын экс дарга н.Цэрэнчимэг Р.Бурмаа гишүүний тухай энэхүү мэдээллийг намынхаа Хяналтын хороонд мэдэгдсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)