Монголын уламжлалын академи, Оросын кино, гэрэл зураг, баримтын улсын архиваас зохион байгуулж Соёл урлаг хөгжүүлэх сан дэмжлэгтэйгээр дэлгэгдэж буй “Хоёр зуун дамжсан Монгол амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр 10.00 цагт "Уран зургийн галерейд" нээлтээ хийх гэж байна.

Монголын уламжлалын академи, Оросын кино, гэрэл зураг, баримтын улсын архиваас зохион байгуулж буй “Хоёр зуун дамжсан Монгол амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр 10.00 цагт "Уран зургийн галерейд" нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн нь 12 дугаар сарын 12-ноос ирэх сарын 1 дүгээр сарын 12-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд Оросын кино, гэрэл зураг, баримтын архиваас ирсэн ховор сонин гэрэл зургуудыг анх удаа үзэгчдийн хүртээл болгохоос гадна ховор киног үзүүлэх юм байна.