

Харин Өмнөд Солонгос Умардыг баллистик пуужингаа хөөргөхөд асар их хэмжээний мөнгө зарцуулсан хэмээн дүгнэсэн талаар “CNN” мэдээллээ.
Тус улсын мэдэгдэж буйгаар Хойд Солонгос энэ жил пуужингийн хөтөлбөртөө 1.3 тэр бум доллар зарцуулсан байна.
Хойд Солонгос 2012 онд хоёр дахь удаагаа пуужин хөөргөж буй тохиолдол нь энэ юм. Өчигдрийн болон өнгөрсөн дөрөвдүгээр сард бүтэлгүйтсэн пуужингуудыг хөөргөхөд 600 сая доллар, суурьлуулахад 400 сая доллар, бусад тоног төхөөрөмж нь 300 сая долларын үнэд хүрсэн хэмээн Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яамнаас мэдээлжээ.
“Энэ нь 4.6 сая тонн үр тариан үнийн хэмжээтэй тэнцэнэ. Хэрвээ энэ мөнгө хүнсний бодлогод үрэгдсэн бол Хойд Солонгосын иргэд дөрөв, таван жилдээ хоол хүнсэндээ санаа зовох шаардлага гарахгүй байлаа” хэмээн яам мэдэгджээ.
1.3 тэрбум долларыг пуужин хөөргөхөд зарцуулсан тус орны эдийн засгийн өртөг ердөө л 40 тэрбум доллар, Азийн хамгийн ядуу орон хэмээн сайт бичжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)