
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Д.Пүрэвдавааг Засаг даргаар томилох тогтоолыг гаргалаа. Дүүргийн ИТХ-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гарган Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томиллоо. Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн. 1986-1996 он Нийслэлийн тэргүүний 1-р дунд сургуульд суралцан төгсөж, 1998-2002 он Монгол Бизнес Дээд Сургуулийг Эдийн засгаар мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Баклаварын зэрэгтэй төгсөж, 2005-2007 он Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургуулийг дүүргэжээ. Тэрээр, 2000-2003 онд “Интернэт Хаус” ХХК-д менежер, 2003-2007 онд “ Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, 2001-2007 онд “Гарьд Тур” ХХК –д “Peking Express” реалити шоуны суурин продюсер, 2007-2008 онд “ Петровис”ХХК-д менежер
2009-2012 онд “ЦЭНАН” ХХК гүйцэтгэх захирал, 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Баянзүрх
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр анхдугаар хуралдаанаа
хийж, дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан
Д.Пүрэвдавааг Засаг даргаар томилох тогтоолыг гаргалаа. Дүүргийн
ИТХ-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гарган
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томиллоо. Д.Пүрэвдаваа нь
1978 онд төрсөн. 1986-1996 он Нийслэлийн тэргүүний 1-р дунд сургуульд
суралцан төгсөж, 1998-2002 он Монгол Бизнес Дээд Сургуулийг Эдийн
засгаар мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Баклаварын зэрэгтэй төгсөж,
2005-2007 он Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургуулийг
дүүргэжээ. Тэрээр, 2000-2003 онд “Интернэт Хаус” ХХК-д менежер,
2003-2007 онд “ Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, 2001-2007 онд “Гарьд
Тур” ХХК –д “Peking Express” реалити шоуны суурин продюсер, 2007-2008
онд “ Петровис”ХХК-д менежер
2009-2012 онд “ЦЭНАН” ХХК гүйцэтгэх
захирал, 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын
орлогчоор томилогдон ажиллаж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн
албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (4)