
Сувилагч нар цаад өрөөнд шуугилдацгааж байжээ. Тэрээр сувилагч нарыг арав гаруй минут хүлээсэн ирэхгүй болохоор нь зураг авч эхэлсэн байна. Харин энэ үед сувилагч ирэн, нялх хүүхдийг харах бус харин гар утсаараа зураг авч байсан ээжийг зураг авахаа боль гэжээ.
Харин уг эмэгтэй “Миний хүүхэд биш байсан ч гэсэн дөнгөж төрсөн нялх хүүхдийг ширээний хатуу дэвсгэр дээр тавин орхихдоо харж хандахгүй байж чадсан сувилагч нарт үнэхээр дургүйцэж байна” хэмээн тайлбар бичиж уг зургаа интернетэд байрлуулсан байна. Үүнийг үзсэн олон интернэт хэрэглэгчид дээрх сувилагчдад хариуцлага тооцож өгөхийг шаардаж байгаа юм байна.

Б.Чимэг
Сэтгэгдэл (5)