УИХ-ын 2012 оны сонгуульд намын листэд бичигдэж, УИХ-ын гишүүн болсон
У.Хүрэлсүх эхнэрийнхээ биеийн байдлаас болж, УИХ-ын гишүүнээсээ
татгалзсан. Тиймээс түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-ны УИХ-ын
чуулганаар гишүүдийн 58 хувь нь дэмжсэнээр гишүүнээс чөлөөлсөн билээ.

УИХ-ын 2012 оны сонгуульд намын листэд бичигдэж, УИХ-ын гишүүн болсон У.Хүрэлсүх эхнэрийнхээ биеийн байдлаас болж, УИХ-ын гишүүнээсээ татгалзсан. Тиймээс түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-ны УИХ-ын чуулганаар гишүүдийн 58 хувь нь дэмжсэнээр гишүүнээс чөлөөлсөн билээ. Харин түүнээс хойш У.Хүрэлсүх эхнэрээ дагуулан БНСУ-д эмчилгээг нь хийлгэж байгаа юм байна. Мөн өнгөрсөн даваа гаригт түүний эхнэр хавдрын мэс засалд оржээ. Учир нь эхнэр нь булчирхайн төрлийн хорт хавдартай хэмээн оношлогджээ. Түүнчлэн ойрын хугацаанд дахин мэс засалд орох шаардлагатай байгаа юм байна. Тиймээс У.Хүрэлсүх гишүүн хэсэгтээ л эх орондоо ирэхгүй, эхнэрээ халамжлахаар болжээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (45)