
Энэ хэргийн талаар УМБГ-ын эх сурвалжаас лавлахад “Гаалийнхан Солонгосоос ирсэн иргэний тээшнээс сэжигтэй зүйл илрүүлж, анхан шатны шинжилгээ хийхэд хар тамхины төрлийн бодис байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн юм билээ. Тиймээс манай зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнд мэдэгдэж шалгуулсан. Гаалийн төв лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр угаалгын нунтгийн гялгар уутанд боосон уг зүйл нь хар тамхи, мансууруулах бодис биш болох нь батлагдсан учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэв.
Сэтгэгдэл (5)