

Өмнөд Африкийн анхны хар ерөнхийлөгч Мандела нийслэл Преториа хотын эмнэлэгт шинжилгээ өгч, хоёр өдрийг өнгөрүүлсэн юм. Бямба гарагт гэртээ хүргэгдсэн ч маргааш нь бие нь муудсанаас мягмар гарагт дахин эмнэлэгт хүргэгдэж, уушигны бохирдлын эмчилгээ хийлгэсэн байна.
Түүнд 24 цагийн турш эрчимт эмчилгээ хийсэн байна. Хэдий өндөр настай ч эмчилгээ зохиж, бие нь дээрдэж байгаа удирдагчаар эмч нар бахараж байна хэмээн сайт бичжээ.
Нелсон Мандела хамгийн сүүлд Өмнөд Африкийн улс 2012 Хөл бөмбөгийн ДАШТ-д олны өмнө үзэгдсэн юм.
Харин түүнийг ярьж чадаж байгаа эсэх талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Д.Идэр