
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Д.Сарангэрэл, Д.Арвин, Г.Батхүү нар УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Насаар хамгийн ахмад тул Д.Арвин гишүүн тангаргын үгийг уншиж, төрийн далбаанд сөгдөж, гарын үсэг зурснаар Д.Сарангэрэл, Д.Арвин, Г.Батхүү нар УИХ-ын гишүүн боллоо. УИХ-ын гишүүн Г.Уянга "МАН-ынхан Г.Батхүүг гишүүн болгохгүй гэж суулт зарлан, бөөн асуудал үүсгээд байсан. Яагаад гэнэт тангараг өргүүлэхээр болов?" гэж асуухад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Өвөрхангайн нэр дэвшигчдийн нэрийг шүүхийн шийдвэрийн дагуу өргөн барьсан" гэх битүү хариулт хэлэв.
Тэднийг гишүүний эрхийн хүлээн зөвшөөрсөн тогтоолыг гишүүдийн 98,3 нь дэмжиж, хүлээн зөвшөөрөв. Сонирхолтой нь анх удаа парламентад сонгогдож байгаа Д.Сарангэрэл гишүүн ганцаараа эсрэг саналтай гарав. Учир нь энэ тогтоолд тэрбээр кноп дарж санал өгөлгүй, туршлагагүйтлээ.
Ийнхүү УИХ-ын эмэгтэй гишүүн хоёроор нэмэгдэж, 11-үүлээ боллоо. Одоо МАХН-ын нэг суудал, Өвөрхангай аймгийн нэг суудал эзэнгүй үлдээд байна.
Сэтгэгдэл (17)